Шидэт ус буюу шээс

Орчин үед ч шээсний шинжилгээ нь өвчтөний эмгэг зовиурыг оношлох чухал хэрэглүүр хэвээр байгаа төдийгүй улам бүр боловсронгуй болж улам олон үзүүлэлтийг тодорхойлж оношлох боломж чадвар нэмэгдэж сайжирсаар байна.

Жишээлбэл:

  • Шээсээр өвчнийг шинжихүйд шээсний халуун цөөрөмд тогтсон ус шиг Хөх шингэн байвал – хийн өвчин
  • Шар байвал – шарын өвчин
  • Цагаан байвал – бадганы өвчин
  • Улаан байвал – цусны өвчин
  • Энгэсэгний шүүс шиг байвал-шар усны
  • бор өмхий байвал – бадгана борыг шинжилнэ
  • Усны өнгө холилдсон юм шиг байвал – хавсарсан хурмал өвчнийг шинжилнэ.
  • Хар тос шиг байвал – хижиг шарын дэлгэрсэн өвчин, улаан шар, өтгөн, өмхий тархсан буюу хямсарсан өвчин гэж шинжилнэ
  • Усны өнгө адил хар өнгөтэй солонгорч байвал – харын өвчин хэмээн шинжилнэ гэж сударт өгүүлжээ.

Монгол ардын эмнэлэгт эхийнхээ усыг хэрэглэх тухай өгүүлсэн байдаг.
Жишээ нь Ээжтэй хүн өвчилдөггүй, Ээжтэй хүн үхдэггүй гэдэг нь ээж гэдэг амьд эрдэнийн нэг шид ээжийн өлөн ус юм. Бага балчир цагаасаа эхлээд эхийнхээ өлөн усыг өглөө бүр хэрэглэж байгаа хэн боловч хамрын шуухинаа тусахгүй байх бүрэн магадлалтай. Монголын нууц товчоонд Чингис хаан дайнд шархдаад хүнд хэвтэж байхад Өүлэн эх өөрийнхөө усаар замбай зуурч “Ээжтэй хүн үхдэггүй юм” хэмээн өгч явуулдаг тухай гардаг нь тэр үед ч гэсэн хэрэглэж байсан нь илт байна. Монголчууд шээсийг ямар ч хоргүйгээр зөвхөн дадал зөнгөөрөө хэрэглэж байгаагүй. Монголын ардын эмнэлэгт төдийгүй дорно дахины уламжлалт эмнэлэгт шээсийг дангаар нь болон жор найрлагад оруулж хэрэглэж байсан юм. Зогисох өвчнийг засахад хүйтэн усанд найман настай хүүхдийн шээсийг хольж гурван балга хүчтэй залгиулсны дараа загасны махыг ястай нь гал дээр шатааж утааг нь дахин дахин хамарт татуулвал эдгэнэ гэж бичсэн байна. Уламжлалт анагаах ухааны жорын судруудад тэмээ, илжиг, хонь, улаан үнээний шээс мөн найман настай эрэгтэй хүүхдийг шээс, гэлэн (сахил хүртсэн лам) хүний шээс зэргийг жор найруулагад оруулсан нь цөөнгүй байдаг. Шээсний эмчилгээний гол зарчим нь биеийг цэвэршүүлж туулгах арга дээр үндэслэгдэнэ. Хүний бие гаднаасаа хичнээн сайхан цэвэр байгаа ч дотроосоо их бохирдож хоол унд, хорт зуршил, архи тамхи, хөдөлгөөний дутагдал, нийгмийн элдэв стрессээс болоод гадагшлагдаж байх ёстой зүйлс нь биед хуримтлагдаж улмаар өвчин эмгэг тусах гол нөхцөол болдог гэнэ.

Аливаа өвчнийг засахад ч тухайн хүн дотроо их бохирдсон байвал дээрээс нь мянган эм, тариа хийгээд илааршил авах нь муу юм. Тийм учир эхлээд туулга, бөөлжүүлэг, зөөлөн шимт зэрэг цэвэршүүлэх эмчилгээг эхлээд хийдэг учиртай. Шээсээ хэрэглэхэд эрүүл байх төдийгүй, гоо сайхан байх боломж олдоно гэсэн үг.
Бид шээсээр эмчлэх аргыг эмчилгээний бүх аргыг хангаж чадах хамгийн томоохон зүйл гэж үзэхгүй байна.

Шээсээр эмчлэх нь эмгүй эмчилгээний нэг л арга болохоос биш бүх эмчилгээг орлох хамгийн том ид шид биш гэж үзэх ёстой. Хамгийн түрүүнд хүн өөрийгөө ямар ч өвчингүй гэж боддог боловч илүүдэл жинтэй, аахилж уухилж, даралт нь ихсэж, зүрх нь дэлсэж, хүзүү толгой нь хүндрэх болсон зовиуртай ахимаг, дунд насныхан л шээсээ эхлээд уусан нь дээр. Ийм хүмүүс үнэн хэрэгтээ ямар ч өвчингүй нь үнэн боловч хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт хоёроос болж өөрөө өөрийгөө зовоох болсон байдаг. Хэрвээ тэд шээсээ ууж эхэлбэл аажимдаа илүүдэл жин нь багасаж, элдэв зовиур нь арилах болно. Хаа сайгүй элбэг байдаг ханиад томуу халдварт өөрийнхөө шээсийг уух төдийд л элдэв юмгүй шууд арилна.

Үгдэрч хүндрээгүй бол ганц удаа, удсан бол гурав, дөрвөн өдөр шээсээ уу. Томуу ханиад тусаад халуурч буй үед бол шээсний өвчин эсэргүүцэх чадвар нь бүр ч нэмэгдэж байдаг байна.

Мацаг барьж хоол сойх зуурт шээсээр эмчилэх тухай товч зөвлөе.
Мацгийг шинийн 8, 15, 25, 30 нд заавал биш боловч мацаг барьж түүнийгээ мацаг өдөр гэдэг, Маргааш нь хөнгөн хоол идэж мацаг тайлдаг байна. Энэ нь мөн амьтны амь хэлтрүүлж буян үйлдэж байна гэж үздэг байсан боловч үнэн чанартаа эрүүл мэндийн учир холбогдолтой байсан байна. Мацаг барьж дотроо цэвэрлэж хоолоо сойхын дээр шээсээ ууж биеийг улам цэвэрлэх мөн дотроосоо бясалган сэтгэлээ цэвэрлэх аргыг ч зэрэгцүүлж хэрэглэдэг байсан ажээ. Энэ нь мацаг барьж биед илч, эрчим, энерги дутагдах үед бусадтай ярих, харилцах мэтээр хэт ядрахгүй, сэтгэхүй цэнэгийг хэмнэж, сэтгэлийг ариусгах нэгэн арга байсан бололтой.
Хоол сойхдоо гэнэт хоол идэхээ болих биш эхлээд 1-2 өдөр өөх тос багатай хоол, будаа, цагаан идээ, хөнгөн хоол, жимс ногоо идэж байгаад аажмаар хоолоо сойдог байна. Хоолоо сойж буй үед заавал ус ууж байх ёстой. Энэ нь шингэний болон тэжээлийн ерөнхий дутагдалд орохгүй байх чухал арга гэдэг.

Шээсээр аль нэг эмгэг зовиурыг арилгахаар зориглон шийдсэн бол хоолоо сойхыг хамтад нь хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг. Эхлээд хагас өдрөөр улмаар бүтэн хоногоор цаашдаа хэдэн хоногоор мацаг барьж, биеэ дасгаж, сэтгэлээ чангалж байгаад аажимдаа удаан хугацаагаар хоол сойж болох юм. Эсвэл ердөө долоо хоногт нэг удаа бүтэн хоног усан мацаг барьчихаад л байж болно. Нэг бол сарын шинийн нэгэн, найман, арван таван гэх мэт зохистой өдрүүдэд зорилготойгоор мацаг барьж болох юм.

Мацаг барьж шээсээр эмчилгээ хийх хүн дулаан байранд даарахгүйгээр байх боломжтой нөхцөлд хийх ёстой. Жингээ хасах, шээсээр эмчлэх гэвэл гэнэт ширүүхэн эхлэх биш, ухамсар зорилготойгоор улирал, сар, долоо хоног болгонд тодорхой хуваарьтайгаар аажимаар эхлэх нь зүйтэй.

Шээсээр эмчилж, хоолоо сойж эмчилсэн бол хамгийн чухал нь эцэстээ хоолонд зөв орон улмаар биеэ гамнах хоёрыг нэн сайн бодох хэрэгтэй. Тиймээс тэсвэр тэвчээр гаргаж хоолгүй байж эмчилгээ хийсэн бол эрх биш хойчын гамыг сайн хийж, биеэ аажмаар зөв тэнхрүүлж чадвал хэн хүн гайхмаар эрүүл чийрэг болно.

5 Сэтгэгдэлүүд

  1. солиорцон юм, шээсэнд ямар ч хэрэгтэй эрдэс бодис байхгүй гэж эмч нар хэлдэг юм шүү, эрүүл мэнд шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед Түвдээс орж ирсэн заваан заншлаар заваартацгаагаад байгаарай

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*