Их аварга Асашёорюү олны дургүйцлийг хүргэв

Өнгөрсөн жил Хятадын тэрбумтан, интернэт худалдааны “Алибаба” сайтыг үүсгэн байгуулагч Жек Ма манай улсад айлчилсан билээ. Тэрбээр Их аварга Д.Дагвадоржийн урилгаар хүрэлцэн ирж, залууст зориулан лекц уншиж,  айлчлалынхаа хугацаанд Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар тухлаж, Д.Дагвадоржийн зүгээс Жэк Ма-д тусгайлан бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон.

Хятадын “Weibo.com” цахим хуудсанд их аварга Д.Дагвадорж тэрбумтан найздаа Монголд зочлох хугацаанд нь ихэд хичээнгүйлэн үйлчилсэн талаар дурдсан байна. Мөн түүгээр ч зогсохгүй их аваргын Жек Мад зориулан массаж хийж байгаа зургийг нийтэлсэн нь Хятадын цахим орчинд шуугиан тарихаас гадна Монголын сошиал орчинд олон хүний дургүйцлийг хүргэсэн юм.

Тус зураг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард сошиал орчиноор тарсан бөгөөд Япон улсын интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн их шуугиан дэгдээсэн үйл явдал болсон гэдгийг онцлох нь зүйтэй. Нэгэн цагт эх орноороо овоглож Япон улсын үндэсний сумог “манаргаж” явсан эр ийнхүү Хятадын тэрбумтаныг “эрхлүүлнэ” хэмээн зүүдэл ч яваагүй биз ээ.

11 Сэтгэгдэлүүд

  1. ugaasaa mongolchuud gadnii huniig harhaaraa huluu hugalchih geed buhnee bariad guideg uls turchid bas getel gadaadad busad orond gadaadiihniig hog shaar bolgoj uursdiin ard tumnee negt tavidag daanch haramsmaar mongol bylduuchil hezee tugsuh ym boldoo darga said eruunhiilegch hurtel gadaad hun bol deed tenger mongol hun bol bool met haritcag shuudee

  2. Mungu bvhnees hvchtei gej ene shvv dee. Tvvnees Jack Ma mungugui negen bsan bol ingelee yu oilgomjtoi shvv dee. China-d durgui Russia-d durtai geed l 100-n erhemeer orohdoo yarij bsan bizdee. Ungu mungunii horwoo gej hen hend ni buruu bhgui ee. Hen ch gesen ingeh l bsan bh gej bodoj bna

  3. Юун сүртэй юм бэ? Бидэнд хийх маш их ажил бн. Их аваргыгаа мууллааа гээд Монголчуудын амьдрал сайжрахгүй шүү дээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*