Гар утас асар их нянтай

Английн эрдэмтэд нэгэн өвөрмөц туршилт хийсэн бөгөөд тэд нийтийн жорлонгийн усны даруулганаас 18 дахин их нян гар утсан дээр байдаг болохыг олж илрүүлжээ. Микробиологийн шинжилгээнд гучин ширхэг гар утсыг хамруулсан бөгөөд тэднээс шинжилгээ авч хичнээн тооны нян байгааг тоолсон байна. Авсан үр дүнгээ жорлонгийн даруулганаас авсан шинжилгээний хариутай харьцуулж үзжээ.

Үүнээс харахад гар утсан дээрх бичил биетүүдийн хэмжээ эрүүл ахуйн шаардлагыг хэдэн арав дахин зөрчиж байгаа бол жорлонгийн усны даруулганаас 18 дахин илүү нян тээгч байгаа нь тогтоогджээ. Үүнээс гадна тэдгээр утасны маш их тооны нянг агуулж байсан бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар ходоод, гэдэсний хүндхэн өвчин тусгахад хүргэж мэдэхээр байв. Гэсэн хэдий ч олж илрүүлсэн бүхий л нянгууд тэр чигээрээ хүний бие махбодод муу нөлөө үзүүлэхгүй хэмээн эрдэмтэд үзэж байна. Тэдний ихэнх нь ямар ч аюулгүй боловч өвчин үүсгэгч сальмонелл, гэдэсний савханцар, стафилококк зэрэг нянгууд мөн агуулагдаж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*