Эмээгийн жор

– Шинэ ургасан агийг хандалж, шар будаатай холиод үе мөчний хавдрыг хөхүүлвэл өвчин нь намдана.
– Адууны халуун цусаар 3 удаа хөхүүлэхэд өвдгөөр хатгах, өвдөх, хавдах болино.
– Хагас болгосон шар будаа нэг аяга, хар модны холтос 100 rp-ыг үрж нунтаглаад 50 гр давирхайтай хольж, даавуун дээр түрхэн өвддөг газраа тавьж, бүтэн хоног хөхүүлнэ. Дараа нь салхи авахуулж болохгүй.
– Барагшуныг өвдсөн газраа түрхэж, дээр нь агшаасан шар будаа тавьж хөхүүл.
– Хонины халуун сэвсээр өвдөг, ууц нуруу, хөл шагайгаа хөхүүлэх сайн.
– Хонины халуун арьсаар ввдгөө, тарваганы ялангуяа мөндлийн арьсаар бүсэлхийгээрээ хөхүүлэх нь өвдөгний болон бөөрний өвчинд сайн.
– Үхрийн чөмөг, хонины сүүлний өөх өвчтэй газраа түрхээд зөөлөн галд ээх.
– Баавгайн болон доргоны өөхийг ууц нуруундаа түрхэж галд ээвэл ууц нурууны өвчинд сайн.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*