Хатиг гэж юу вэ

Арьсны дор байрлах үсний уутанцар вирусын халдвараас  идээт үрэвсэл үүсгэхийг хатиг гэнэ. Ихэвчилэн хүний дархлаа суларсан үед хатиг гардаг байна.

Хатиг биеийн аль ч хэсэгт гарч болно. Ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний орчимд, заримдаа их бие болон хөл, гаранд гардаг.

Шинж тэмдэг: Арьсан дээр маш хөндүүр, овгор хатуурал товойж улайна. Зарим тохиодолд халуурч чичрүүдэс хүрнэ. Хатиг эхэлж байгаа үедээ бага зэрэг идээтэй мөн хөндүүр жижиг төвгөр зүйл арьсны дотроос буюу доороос нь гарч ирж байгаа нь мэдрэгдэж тэр хэсгийн арьс улайна. Хэд хоногийн дараа томорч дээш төвийсөн, хурц өвчтэй, идээтэй бондгор зүйл болж улмаар төвдөө идээт нэвчдэс нэмэгдэнэ. Улмаар идээт бундруу зөөлөрсөөр хагарч идээ гадагшилж суурин дээр нь нүх маягийн шарх үлдэж хэд хоногийн дараа сорвит толбо үлдээн эдгэнэ. Энэ бол дангаараа гарсан хатиг.

Хэрхэн эмчлэх: Арьсанд товгор хатуурал товойж, улайж эхэлмэгц давсны уусмал буюу натрин хлорид марлинд шингээгээд дээр нь тавьж болно. Мөн эмчид үзүүлж зөвөлгөө авах, шарлага, үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээрэй. Хатигны эмчилгээнд дотроосоо антибиотик ууж гаднаас нь ихтиловын мазь түрхэнэ.

Нэгэнт идээлж, хүндэрсэн тохиолдолд зүслэг хийж, үрэвсэл эсэргүүцэх бодис хэрэглэж бооно.

Дух, шанаа, эрүү, хамар зэргийн хавиар гарвал төрөл бүрийн халдвар нэвтрэн орж цусны эргэлтэд оролцон, сепсис буюу цусны бохирдол үүсгэх аюултай.

Хатиг олон дахин гарах шалтгаан: Хатиг  нь хүний дархлаа муудаж, бие суларснаас үүдэлтэй.

Эмчилгээ: Хатигтай хүнд нянгийн эсрэг эмийн бэлдмэл, аминдэмийн болон физик эмчилгээ хийнэ. Заримдаа хэт хүнд хэлбэртэй гарч байгаа хатигыг мэс заслын аргаар, идээт суурийг нь түргэн авах шаардлагатай болдог. Хатиг гараад идээ нь гадагшилж шарх нь аньж байгаа үед эдгэж байгаа хэсэг дээр зуун настын навч тавьж болно.

4 Сэтгэгдэлүүд

  1. хацар шанаа орчим өглөөнөөс хойш хөндүүрлэж байна. толгой энэ тэр байхгүй юм. гэхдээ нэг л эвгүй оргиод байна. хатиг мөн эсэхийг яаж мэдэх вэ? жирэмсэн юм

  2. толгойгүй хатиг гараад эмчлэхгүй байвал ясруугаа орж хөл тайрах шалтгаан болох уу?

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*