Tа утсаа аль гартаа барьж ярьдаг вэ

Хүний утсаар ярьж буй байдал нь тухайн хүнийг тодорхойлж байдаг гэнэ. Та утсаар хэрхэн ярьдаг вэ. Өөрийгөө болоод ойр дотны хүмүүсээ сонжоод үзээрэй.

  • Харилцуурыг баруун гартаа барьж ярьдаг хүмүүс зарчимч, боловсон, прагматик бөгөөд дутагдалтай тал нь зөгнөх чадваргүй, уран сэтгэмж тааруухан байдаг.
  • Зүүн гартаа барьдаг бол маш нийтэч, өөрийн гэсэн онцлог зан төрхтэй хүмүүс. Тэд маш сайн харилцан яригч, сонсогч байж чаддаг. Мөн хамтран зүтгэгчийнхээ буруу үйлдлийг тэвчиж чаддаг эелдэг харилцаатай.
  • Бараг нүднийхээ түвшинд барьж ярьдаг хүмүүс ихэнх тохиолдолд зөрүүд байдаг. Тэднийг ямар нэгэн зүйлд итгүүлж, ятгахад тун хэцүү байдаг. гэхдээ тэд аливааг заавал баримтад тулгаж үздэг ба худлаа ярьж чаддаггүй. Бусдыг бодитоор шүүмжилж чадна.
  • Зүүн мөр рүүгээ гилжийж ярьдаг бол бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц нэгэн. Хийсэн зүйл нь бүтээмж муутай, амжилтгүй болоход эмзэг хандахаас гадна, хэрүүл маргаанаас холхон байхыг хүсдэг. Мөн өөртөө аль болох олон хүнийг татахыг хичээж, дотоод сэтгэлдээ өөртэйгөө тэрсэлж явдаг хүмүүс.
  • Баруун мөр рүүгээ гилжийж ярьдаг хүмүүс аливаа асуудлыг задлан шинжлэх асар их чадвартай байдаг. тэд аливаад шүүмжлэлтэй ханддаг ба үүгээрээ бусдыг зовоохгүйг хичээдэг. Тэр бүр дугараад байхгүй, харин нэг дуугарвал тэр нь нилээд хүчтэй агаад үнэн байдаг.

Би утсаар ярихдаа баруун гартаа утсаа барьдаг. Дээрх шинжүүд ерөнхийдөө таарч байна.  Харин та? Сонжоод үзээрэй.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*