Нийслэлд хийгдэж буй Авто замын урсгал засварын ажлын явц 90 хувьтай байна

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын  засварын ажил хийхээр төлөвлөж, 6 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бүрэн дуусгасан байна.

Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийхээс 22 750  ам метр засварын ажлыг гүйцэтгэж,  ажлын явц 90 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Их сургуулийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны засварын ажил хийгдэж байна.  Иргэдийн зорчих ая тухыг хангах,  хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс  засварын ажлыг шөнийн цагаар 22-06 цагийн хооронд хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөөнд дугуйн мөрний ховилын засварын ажлыг хийсэн. Авто замын нэгдүгээр эгнээгээр байнга хүнд  даацын тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас дугуйн мөрний ховил үүссэн бөгөөд  4 метр өргөнтэй, 4-5 см суулттай ховилыг тэгшлэн засах ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ гүйцэтгэж,  замын ховилыг зорж, асфальт хучилт хийсэн байна.

Урсгал засвар нь дууссан Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөнд Замын тэмдэглэгээний ажил хийж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*