Улаанхуарангийн замын гэрэлтүүлгийг хэвийн болгов

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Гэрэлтүүлгийн ажлын хүрээнд найман хүн, нэг техниктэйгээр Бэлхийн замд мөргүүлсэн шонг засварлан буцаан суулгаж, нэг ширхэг гэрэлтүүлгийн толгой шинээр сольж  асалтыг хэвийн болгов. Мөн Дарь-Эхийн хуучин эцсийн буудлаас шинэ эцсийн буудал хүртэлх урд хэсгийн гэрэлтүүлгийн гэмтлийг хөөж гэрлийг асаасан бөгөөд Хужирбулан, Улаанхуарангийн замын гэрэлтүүлгийг засварлаж хэвийн болголоо гэж Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*