Дараагийн Ерөнхий сайдын марафонд хэн түрүүлэх вэ

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод зургаа хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд яамдын сайд нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ажлыг Шадар сайд У.Хүрэл сүх орлож байгаа юм. Дараагийн Засгийн газар хэрхэн бүрдэх, сайдууд хэн болох, тэр дундаа Гүйцэтгэх засаглалыг удирдах тэргүүн нь хэн байх вэ гэсэн марафон МАН дотор хэдийнэ өрнөж, дор бүрнээ л сайд болох санаархлаа илэрхийлж эхлээд байгаа. Өвөл хаяанд ирчихсэн, ургац хураалт, хадлан тэжээл гэх мэт ид ажлын үеэр засаг төр үймсэнд ард түмэн бухимдаж эхэлсэн. Тиймдээ ч дараагийн Засгийн газрыг МАН цаг алдалгүй байгуулах шаардлагатай байгаа юм. Энэ бүхнийг цэгцлэхээр МАН-ын бүлэг шуурхайлж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж Засгийн газрын бүтэц, намын Бага хурлын товыг хэлэдцэх бол Удирдах зөвлөлийн хурал баасан гарагт товлогдсон гэдгийг эх сурвалж онцоллоо. МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдах бол Удирдах зөвлөл хэдэн цагт хаана хуралдах талаар мэдээлэл өгөөгүй байгаа аж. Мөн өнөөдөртөө багтаж Удирдах зөвлөл хуралдана гэсэн яриа ч гараад амжлаа. Бүлгийн хуралдаанаас өмнө МАН-ын фракдиуд нууц уулзалт хийж эхэлсэн тухай яриа саарал ордонд хэдийнэ тархжээ. Тухайлбал, М.Энхболдын тэргуүлдэг хотын фракди Сэлх зусланд сэмхэн уулзсан бол У.Хүрэлсүхийн тэргүүлдэг залуусын фракци ч дараагийн Ерөнхий сайдын тохироог өнгөрөгч амралтын өдрүүдэд ярьсан сурагтай.

Одоогоор Ерөнхий сайдын марафонд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Н.Энхболд нарын нэрс яригдаж байгаа юм. Харин тулаанд хэн илүүрхэхийг Бага хурал шийдэх биз ээ.

Б.Эрхэс

Сэтгэгдэл:

Please enter your comment!
Please enter your name here