Спорт

СХД-ийн Засаг даргын нэрэмжит чөлөөт бөхийн багийн тэмцээн болов

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Монгол-Япон” нийгэмлэгийн бөхийн заалны нээлтэд зориулсан Улаанбаатар хотын дүүргийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах багийн тэмцээн боллоо.

Хөвгүүдийн 45, 52, 58, 63, 70, охидын 45, 50, 55, 60, 65 гэсэн 10 жинд болсон тус тэмцээнд  Баянзүрх Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул гэсэн долоон дүүргийн баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм.

“А” хэсгийг Сонгинохайрхан тэргүүлж, Багахангай, Сүхбаатар дүүрэг удаалсан бол “В” хэсгийг Хан-Уул, Налайх, Баянгол, Баянзүрх гэсэн дарааллаар байр эзэлсэн юм. Тавдугаар байрын төлөөх барилдаанд Сүхбаатар дүүрэг Баянголыг 5:5 (45:39), гуравдугаар байрын төлөөх барилдаанд Багахангай Налайхыг 5:5 (23:21) тус тус буулган авав.

Харин аваргын төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Н.Баатар дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн баг спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийг 7:3 ялж, дүүргийнхээ нэрэмжит тэмцээнд түрүүлж цомын эзэн болсон юм.

Тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчнаар Хан-Уул дүүргийн тамирчин Т.Оюун-Эрдэнэ, шилдэг шүүгчээр олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Г.Амархүү нар тодров.

Related Articles

Back to top button
Close