Байгаль орчин

Хотуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд уулзлаа

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихироог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэд дарга Д.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээ, Мияконожо хотын Хөдөө, аж ахуйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Нишихита Юүичи, Хөдөө, аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Мацүбара Шиняа болон бусад албаныхан байлцав.

Уулзалтын үеэр Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро Мияконожо хотын Захирагч Икэда Такахисагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хаягласан мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр “Энэхүү захидалд хоёр хотын найрамдалт харилцаа мандан бадарч, цэцэглэн хөгжихийг бэлэгшээсэн гэдгийги энд онцлон хэлмээр байна.  Мияконожо хот өөрийн брэнд үхрийн махыг гадаадын зах зээлд гаргах ажлын хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Эзэн хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтад мияконожо брэнд үхрийн махаар хийсэн зоог танилцуулан сурталчлах юм. Бид бүхэн тус арга хэмжээнд оролцох зорилгоор энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилна” гэв.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат “Бид бүхэн хоёр хотын хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх гол зорилготой хүмүүс. Тиймээс та бүхэнтэй эл салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх талаар цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно. Хоёр хотын хамтын ажиллагаа цаашид салбар бүрт олон санал, санаачлагын дагуу өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Улаанбаатар хот Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцааг тогтоож байсан бөгөөд хоёр хот хооронд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related Articles

Back to top button
Close