Онцлох мэдээСпорт
“Бөртэ Чоно-2017”-гийн “Шилдгийн шилдэг тамирчин”-гаар Д.Сумъяа тодорлоо


15 дахь жилдээ болж буй “Бөртэ чоно-2017”-г Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулсан юм. Энэхүү хүндтэй ёслолыг Монголын үндэсний олимдийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн гавьяат зүтгэлтэн, доктор Д.Загдсүрэн нээсэн юм.

Олимпийн өвөө хэмээн монгол түмэндээ хүндлэгддэг, ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван индэрт гарч “Шилдэг олимпийн танхим”-аар шалгарсан Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн спортын танхимын хамт олонд шагналыг нь гардууллаа. Нийт 8 төрлийн дугуйлан ажиллуулдаг тус хамт олон энэ оны олимпийн шилдэг танхим болсноор 2017 оны спортын шилдгүүдийн шагналын эзэд тодорч эхэлсэн юм.
Улмаар “Бөртэ чоно” наадмыг санаачлагч Боролдойн гэгддэг Мягмар оны шилдэг олимпийн зөвлөлөөр Архангай аймгийн Мехико олимпийн зөвлөл шалгарсаныг зарлаж, шагналыг нь гардуулав. Энэхүү хүндтэй шагналын эзэд болсон Оны шилдгүүдийг та бүхэнд танилцуулж байна.
2017 оны шилдгийн шилдэг шүүгч-хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл
2017 оны олимпийн шилдэг зүтгэлтэн Ч.Зоригтбаатар
2017 оны спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхбаяр
2017 оны шилдэг спортын холбоод-Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт
бөхийн холбоо,
(МҮОХ-ны салбар хороодоос тус холбооны тамирчид энэ онд олон улсын тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
2017 оны олимпийн бус төрлийн шилдэг холбоо-Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо
2017 оны спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч- Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу
2017 оны спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга – Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ
2017 оны шилдэг баг- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг
2017 оны шилдэг залуу тамирчин-Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян (Түүний шагналыг багш нь гардан авлаа.)
2017 оны шилдэг дасгалжуулагч-Жүдо бөхийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш О.Балжинням (түүний бэлтгэсэн тамирчид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
2017 оны шилдэг дасгалжуулагч-Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
2017 оны шилдэг дасгалжуулагч-Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
2017 оны Шилдгийн шилдэг дасгалжуулагч Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
2017 оны шилдэг эмэгтэй тамирчин -Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг
2017 оны шилдэг эмэгтэй тамирчин-Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
2017 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин-Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа
2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин-Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай

Д.Өлзий