Технологи

”Хөх монгол бүлгэм” цөмийн технологийг хөгжүүлэхийг дэмжиж байна

Монголоос уран олборлох, цаашид цөмийн технологийг хөгжүүлэх асуудал сүүлийн жилүүдэд маргаан дагуулсаар байгаа. Үүнийг эсэргүүцэгчид удаа дараа тайван жагсаал хийсэн бөгөөд жагсаалд үндсэрхэг үзэлтэй гэх хөдөлгөөнүүд ч идэвхитэй оролцдог. Гэхдээ бүх хөдөлгөөнүүд үүнийг эсэргүүцдэггүй бололтой. Тодруулбал “Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн Д.Гансүрэн цөмийн технологийг дэмждэг гэдгээ илэрхийлжээ.

Тэрээр нэгэн хэвлэлд “Бидний үндсэн зорилго бол Монгол улсыг хүчирхэг болгож гаднаас аль болох хараат бус байлгах. Энэ бол монгол хүн бүрийн зүрхэнд байгаа хүсэл. Гэтэл бид өнөөдөр нефьтийн цахилгаанаар яалт ч үгүй хараат байна. ОХУ-аа бид цахилгаанаа импортолж авдаг. Гэтэл тэр тогийг атомын цахилгаан станцаасаа манайд өгч байна. “Хөх монгол бүлгэм”, “Даяар Монгол”,  Цагаан хас” зэрэг үндэсний үзэлтэй олон хөдөлгөөнүүд энэ эрчим хүчийг хөгжүүлэх ёстой гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Тийм ч учраас энэ бүхнийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцохгүй байгаа” гэжээ.

Tags

Related Articles

Back to top button
Close