Ярилцлага

“Хөх Монгол бүлгэм” ТББ-ын тэргүүн Д.Гансүрэн: Байлдагчаас генерал хүртэл нь хилчид та нартаа итгэж явдаг шүү

”…Энэ хэний нутаг юм бэ гэж ааваасаа асуухад, энэ миний хүүгийн нутаг. Миний хүү тийшээ мод руу орвол гүзээлзгэнэ бий, харин тэнд хад жимс байгаа. Миний хүү гүзээлзгэнэ түүхдээ ишийг нь харин үлдээгээрэй гэхэд учрыг нь эргүүлэн ааваас асуувал дараа жил ургахыг нь бод. Энэ бүхэн миний хүүгийнх юм чинь ургаж л байвал сайхан биз дээ гэсэн юм. Ингэж намайг ес, аравхан настай балчир хүүхэд байхаас миний аав эх орноо хайрлах сэтгэлийг надад суулгаж, эх орон гэдэгт тал хээр, уул ус, говь хангай бүгд багтдаг юм шүү гэдгийг ойлгуулсан…” Нэгэн танил минь энэ ярианы эзэнтэй заавал уулзаарай гэж учирласан тул сэтгүүлч миний бие түүнтэй ярилцахаар зорьж очсон юм. Тэр хүн бол “Хөх Монгол бүлгэм” ТББ-ын тэргүүн Д.Гансүрэн. Монгол хүн бүр түүнтэй адил улс эх орноо гэсэн сэтгэлтэй байгаасай…

-Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Таны хувьд цөөнгүй ТББ-ыг анхлан санаачилсан юм билээ. Гол зорилго нь чухам юу байв?

-Танай “Эх орны манаа” сонин 75 жилийн түүхтэй гэсэн байх аа. Тэгэхээр энэ түүхт сониноор дамжуулан хилчидтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Миний хувьд “Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн, “Даяар Монгол бүлгэм”-ийг үүсгэн байгуулагч. Үндсэн мэргэжил минь тулааны урлагтай холбогдоно. 1990 оноос эхлэн таеквондогоор хичээллэсэн. Энэ чиглэлээр Япон, ОХУ-ын Улаан-Үүд, Буриадын шигшээ багийг дасгалжуулж байлаа. Таеквондогийн хар бүс, тавдугаар дантай. Таеквондогийн Дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын алт, Азийн бие хамгаалах урлагийн нээлттэй тэмцээний хошой мөнгөн медальтай. Олон улсын таеквондогийн Монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Хөх Монгол бүлгэм” болон “Монгол-Японы улс төр, соёл урлаг, бизнесийн харилцаа” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Миний үзэл бодол, үйл хэрэгтэй холбогддог учир дээрх ажлыг хийдэг. Бушидо буюу тулааны урлагийн номлол маш энэрэнгүй. Угаасаа тангараг нь нийгэмд ядарсан доройг өргөх явдал. Ялангуяа бие хамгаалах урлаг хүнийг энэрэн хайрлах, эх орон, аав ээжийгээ хайрлаж хамгаалахыг түлхүү сургадаг шүү дээ. Манай улсад оруулж буй хөрөнгө оруулалтаараа Япон улс тэргүүлдэг. Ялангуяа буцалтгүй тусламжаараа. Манай улс геополитикийн хувьд амаргүй байрлалтай. Япон улсад Өвөрмонголчууд олноор суурьшин амьдардаг. Жил бүрийн хаврын баяраар би Японд очиж Монгол ахан дүүстэйгээ уулздаг юм. Монгол туургатнууд намайг сайн мэднэ. Учир нь би Хазаар Монгол, Өвөрмонголчуудын эрхийн асуудлаар чадлынхаа хэрээр ярьдаг. Энэ хорвоод хөх толбыг олж төрсөн Монгол үндэстнийхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах нь бидний нэн тэргүүний үүрэг. Тиймээс ч бидний үйл ажиллагаа үүнд л чиглэгддэг.

-Гадаадын иргэдэд биеэ үнэлсэн охидын үсийг хусах, ханзаар бичсэн хаягийг буулгах зэргээр танай бүлгэмээс авч буй арга хэмжээг зарим хүмүүс дэмжиж байхад нөгөө хэсэг нь арай өөр хэлбэрээр тэмцэж болдоггүй юм болов уу гэж хүлээж авдаг?

-Мэдээж хүмүүсийн анзаарч байгаа нь эдгээр жишээ болохоос биш та бүхний сайн мэдэхгүй олон үйл ажиллагааг бид явуулдаг. Хятадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг Зунхуа нийгэмлэг гэж бий. Тус нийгэмлэгтэй манай бүлгэмийнхэн уулзаж найман зүйл бүхий тулган шаардах бичиг өгсөн удаатай. Манай улсад ирж буй иргэддээ Монгол Улсын хууль тогтоомж, бүрэн эрхийг нь сануул, Монгол хүний эрхийг үргэлж өндөрт тавь гэх мэт. Зинхуа нийгэмлэг бидний шаардлагыг хүлээн авсан. Нэг хэсэг нь хилээ манаад буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэж байхад нөгөө талд хөрөнгө оруулалт нэрээр цагаан цаасаар газар нутгаа худалдах шударга бус явдал их байна. Тиймээс ч тэмцэл явуулдаг.

-Таныг Б.Ганхуяг дэд хурандаагийн төрсөн ах нь гэдгийг мэдлээ. Хилийн алба онцлогтой, онцгой. Энэ албандаа хилчид удам дамжин зүтгэсээр ирсэн түүхтэй. Танай удамд хилчин хүн ер нь байв уу.  Ахын хувьд дүүгээ цэргийн хүн тэр тусмаа хилчин болоход хэрхэн нөлөөлсөн бол?

-Бид эхээс тавуулаа, би айлын том хүүхэд. Дөрвөн дүүтэй. Миний дүү Хилийн 0303 дугаар тусгай салбарын захирагч, дэд хурандаа Б.Ганхуяг. Нэг охин дүү минь Багануурын шүүхэд ажилладаг. Дараагийнх нь мөн Хилийн цэрэгт ажиллаж байна. Бага дүү минь эрүүл мэндийн төсөл дээр ажилладаг. Манай аав Увсын хүн. Тэр ч утгаараа Ганхуяг ХЦДС-ийг төгсөөд Увсын хилийн отрядын Хар цагаан усны заставын даргаар томилогдоход их билэгшээж билээ. Ээж маань эх хүний хувьд, “Дүү чинь төгсч байна. Хот суурин газарт хуваарилуулахыг бодооч” гэж надад хэлсэн. “Цол дагаж бяр гэдэг, миний дүү хичээх хэрэгтэй шүү” гэхэд Хуягаа дугарахгүй л байв. Тэгэхээр нь, “Чи дөрвөн жил Хилийн цэргийн дүрэмт хувцсыг өмсч, хоолыг нь идсэн. Улс чамайг дөрвөн жил бэлтгэлээ. Одоо харин эх орон чамд хариуцлага оноож заставын даргаар томилж байхад чи явах ёстой” гэхэд аав намайг дэмжсэн. Хуягаа ч зөвшөөрсөн. Ингээд төрөөд арав гаруйхан хоногтой байсан хүүхдээ тэврээд Увсын хил рүү явсан юм. Увсын хилд дүү минь их зүйл сурсан гэж боддог. Тэнд ажиллаад хоёр жил болж байхад нь би очсон юм. Тухайн үед дүү минь надад зовлон жаргалаа хуваалцаж байсныг тод санаж байна. Хилээ эргэж яваад хил зөрчигчтэй таараад тэдэнд анхааруулж, улмаар буудтал буцаагаад бензиний банкийг нь цоо буудчихсан гээд мотоциклио үзүүлж байлаа. Тэр болгонд нь ах хүний хувьд зоригжуулж ирсэн. “Чамайг төрийн чинь сүлд харж байгаа. Харин тэр хил зөрчигчийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль тогтоомжийн дагуу саатуулах нь чиний үүрэг учраас битгий эмзэглэ” гэж зөвлөж байлаа. Ганхуягийг төгсөх үеэр манай гэр бүлд янз бүрийн сургуулиудын тухай асуудал яригдаж байсан л даа. Гол нь миний аав 084 дүгээр ангид алба хаасан цэргийн хүн. Тиймээс Хилийн цэргийн сургуульд орохыг нь дэмжсэн. Хуягаа хүүхэд байхаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан нь цэргийн хүн болоход бас нөлөөлсөн болов уу. Манай аав биднийг зөв сайхан хүмүүжүүлсэн ачтан байгаа юм. Манай бүлгэмийнхнийг үндэсний үзэлтэй гэж ярьдаг. Аав минь надад анх үндэсний үзлийн суурийг тавьж өгсөн юм. Тухайн үед аав минь хөдөө хүн тээвэрлэдэг байлаа. Хүүхэд л болсон хойно аавыгаа их дагана. Жолоочийн хажууд жижиг модон сандал тавьж суучихаад элдвийг асууж явдагсан. ”…Энэ хэний нутаг юм бэ гэж ааваасаа асуухад, энэ миний хүүгийн нутаг. Миний хүү тийшээ мод руу орвол гүзээлзгэнэ бий, харин тэнд хад жимс байгаа. Миний хүү гүзээлзгэнэ түүхдээ ишийг нь үлдээгээрэй гэхэд учрыг нь эргүүлэн асуувал дараа жил ургахыг нь бод. Энэ бүхэн миний хүүгийнх юм чинь ургаж л байвал сайхан биз дээ” гэсэн юм. Ингэж намайг ес, аравхан настай балчир хүүхэд байхаас миний аав эх орноо хайрлах сэтгэлийг надад суулгаж, эх орон гэдэгт тал хээр, уул ус, говь хангай бүгд багтдаг юм шүү гэдгийг ойлгуулсан юм. Дүү нар минь ч гэсэн ингэж хүмүүжсэн. Монгол нутгийнхаа бүхий л үзэсгэлэнтэй сайхан газруудыг үзэх бүрт аавын минь хэлсэн үг бодогддог. Эцгийн минь ийнхүү хэлж ойлгуулж өгсөн энэ сайхан газар нутаг дээр гадаадынхан эзэнгүй талд байгаа юм шиг аашлахыг би харж тэвчихгүй. Одоо ч гэсэн Оюу толгойн гэрээ юу болоод байгаа нь их л  сонирхолтой санагдаж байгаа.

-“Газар бол улсын үндэс” хэмээн Модун Шаньюй хэлжээ. Угаас газар шорооны төлөөх тэмцэл бол өвөг дээдсийн минь халуун амь бүлээн цусны үнэтэй. Энэ тэмцэлд хилчдийн оруулсан гавьяа ч их?

-Дэлхийн хүн ам эрчимтэй өсч байна. Ийм үед бид сөөм газрын төлөө анхаарах ёстой. Улс оршин тогтнохын үндэс нь газар нутаг. Монголчууд өөрсдийн газар нутаг дээр амьдарч, монгол эхийн хэвлийгээс үрс минь мэндэлж байгаа цагт энэ улс тусгаар оршсоор байх болно. Нэг газар нутаг дээр олон мянган жил амьдран суурьшиж, тэр явцдаа бусад үндэстнээс ялгарах өөрийн соёл, хэл, уламжлал, үндэсний өв соёлоо бүрдүүлсэн ард түмнийг үндэстэн гэнэ. Хэрэв тэгж чадаагүй тохиолдолд жүдүүд шиг хоцрох болно. Тиймээс ч олон үеийн хаадууд газрын төлөө дайн үүсгэсэн түүхтэй. Монгол Улс сэргэн мандаж, доройтон буурч явсан. Миний бодлоор олон зуун жилийн түүхийнхээ үе шатанд харин ч багахан газар нутагтай үлдсэн гэж боддог юм. Азийн цээжинд олон мянган жил мандан бадарч байсан ард түмэн шүү дээ. Чингис хаан XIII зууны үеийн байлдан дагуулалтаараа дэлхийн талыг эзэлсэн гэдэг. Тэр үедээ бол дэлхийг эзэлсэн юм шүү дээ. Бидний өвөг дээдэс газрын төгсгөл хаана хүрэх бол гэж явсаар “Үүнээс цааш газар үгүй” хэмээн зогссон түүхтэй. Монголчуудад одоогийн газар нутгаа алдах эрх байхгүй. Өвөг дээдэс минь хөрс шороогоо монгол хэмээх үндэстэнтэй нь үр хойчдоо хүлээлгэж өглөө. Дэлхий дээр түүхийн ээдрээтэй үед салсан элэг нэгт монголчууд минь биднийг харж байгаа. Ийм үед бид хурдан сэргэн мандаж, хүн амын өсөлтийн хувьд ч анхаарах цаг болжээ. Түүхийн явцад бидний одоогийн энэ эрх чөлөөтэй амьдралыг бий болгохын төлөө золигдсон хүмүүсийг мартах ёсгүй.

-“Түүхийн золиос болсон Монгол үндэстнийг эх орондоо буцаан авч ирж болно” гэж та сая ярилаа. Казахстан улс гэхэд сүүлийн жилүүдэд казах үндэстнээ эрчимтэй татаж байна шүү дээ?  

-Богино хугацаанд хүчирхэг болсон олон үндэстэн бий. Үүний нэг жишээ нь Казахстан. Саяхан байгуулагдсан улс гэхэд ямар хурдацтай хөгжиж байгааг хүн бүр мэднэ. Бидэнд яагаад ийм боломж байхгүй гэж? Монголчууд бид нэг зүгт харах ёстой. Ардчилал гэж эрх чөлөөг хэтэрхий зоргоор тавих энэ үзэгдэл улс үндэстэнг бутаргадаг. Монголчууд ухаантай ард түмэн учраас үүнийгээ олж харчихаад гарц хайж байна. Гарцаа олноо, бид. Ардчилал гэж юу вэ гэхээр хүний эрх гэж хамгийн түрүүнд хариулдаг. Хүн мэдээж олон эрхтэй. Монгол хэмээх их гүрэн байгуулагдахдаа хүний эрхийг тунхаглаж чадсан. Гэхдээ хүний эрхээс илүү худалдаж болдоггүй газар нутаг, хайр сэтгэл гэсэн үнэт зүйлүүд бидэнд бий. Бүх юмыг худалдаж авч болно гэдэг өчүүхэн үзлээс аль болох ангид байх нь зөв болов уу. Чи өнөөдөр монгол үндэстний эс ширхэг болж төрсөн л юм бол чамд би гэхээс илүү үндэстний амин чанар байх ёстой. Энэ бүхэнд хайртай хань ижил, үр хүүхэд, өвөг эцэг, аав ээж бүгд багтана. Үүнийг л хэлээд байгаа юм.

-Тэвэл таны бодлоор монголчууд үндсэрхэг үзлийг хэрхэн зөв ойлгох ёстой юм бол?

-Үндсэрхэг үзэл гэхээр хэт явцуу болчихно. Тиймээс бид үндэстний үзэл гэж үзэж, хэлж, ярьдаг. Фашизм руу үндсэрхэг нь дөхөж, үндэстний үзэлтэй нь нацист руу дөхөж байгаа юм. Би нацист хүн. Энэ хэллэг дэлхий нийтэд үндэстний үзэлтэн гэж ойлгогддог. Ер нь даяарчлал гэж яг үнэндээ их гүрнүүд бага гүрнүүдээ залгих үйл явцыг хэлж байгаа юм.

-Даяарчлалын тухай ихээр яригдаж тэр ч байтугай дэлхий нийтийн хэл хүртэл бий боллоо шүү дээ?

-Энэ бол маш буруу асуудал. Загасанд хүртэл үндэсний үзэл байдаг. Алтан загас, мичнус хоёрын дундаас юу гарах нь тодорхойгүй шүү дээ. Тийм болохоор загас л бол загас гэж хэлж болохгүй. Даяарчлал гэдэг үг нь Америк тивээс гаралтай. Америкт Испанийн цагаачид, англи, мексикчүүд л анх очсон шүү дээ. Америкийн үндэстний үзэлтэн гэвэл индианчуудыг хэлнэ. Гэтэл тэднийг устгачихаад би ч ирсэн, чи ч ирсэн, чи бид хоёр энэ нутаг дээр тэгш эрхтэй гэдэг. Гэтэл Америкийг индианчуудаас булаан эзэлсэн тэр бодлого одоо бусад үндэстэнд явагдаж байна. Үүний ард Еврей, Жүдүүд байгаа нь нууц биш. Дэлхийн эдийн засгийг тэд барьж байна. Өнөөдөр Америкийн Ерөнхийлөгчийг хүртэл тэд л мэдэж томилж байна. Долларын үйлдвэрлэлийг жүдүүдийн компани барьж байна. Энэ бол засаглах гэсэн еврей нарын бодлого. Еврей нар өөрсдийгөө бурхнаас сонгогдсон хүмүүс гэж хэлдэг. Тэгвэл монголчууд бид тэнгэр заяат хүмүүс. Магадгүй бидний үед биш юм гэхэд дэлхийн энэ гажиг системийг монголчууд залж зөв замд нь оруулах байх. Физикийн хуулиараа бөмбөг доошоо хурдтай унах тусмаа дээшээ хүчтэй ойдог. Чухам шал хэр ойртож байгаа юм бол доо гэдэг асуудал л байна.

-Танай бүлгэмийн явуулж буй үйл хэргийн сэжим хилчид бидний үйл ажиллагаатай үнэт чанараараа холбогдоно. Та хилийн албаны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хил манасан хөвгүүдийнхээ ачаар бид шөнө нь амгалан тайван амарч, өдөр нь ажиллаж хөдөлмөрлөдөг. Үеийн үед өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалж буй хилчдэд баярлалаа гэдэг үг ч багадана. Улс оронд ямар нэг үйл явдал боллоо гэхэд цээжээрээ хамгаалах үүрэгтэй, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс нь хилчид. Байлдагчаас генерал хүртэл хилчид та нартаа итгэж явдаг шүү.

Манай бүлгэм Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, удмын сангийн аюулгүй байдал, эв нэгдэлтэй байх ёстой гэсэн гурван зүйлийг голчлон анхаарч, үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа монгол хүний эрх ашгийг анхаардаг. Монгол үндэстэн гэж байсан, одоо ч байгаа, цаашид ч байх болно. Японы нэгэн улстөрч, “Манайд усан цунами үүсдэг бол танайд хүн цунами үүснэ шүү” гэж билээ. Айхтар үг шүү. Геополитикийн бодлого байх ёстой. Үүнийг хар хайрцагны бодлого, төрийн алтан аргамжааны бодлого ч гэж ярьдаг. Дээхнэ үед манай хаад ноёд үүнийг маш гайхамшигтай зохицуулж ирсэн. Түүнтэй адил одоогийн төр засаг маань хийгээсэй, бодоосой. Дэлхийд амжилтад хүрсэн монгол цустай хүмүүс олон бий. Япон болон Америк, Халимаг, Өвөрмонголд ч олуулаа амьдарч байна. Бид харь цустай, харь элэгтэй гадаадынхнаас тусламж гуйж байснаас энэ хүмүүсийн хөрөнгөөр Канадтай адил амьдрах боломжтой гэж би хувьдаа боддог.

-Гэхдээ тухайн амьдарч байгаа улс орондоо хэдийнэ байр сууриа олчихсон  хүмүүс Монголд амьдрах саналыг яаж хүлээж авах нь бас их сонин?

-Өөрсдөө ирье гэдэг юм билээ. Гэвч манайд тийм эрх зүйн орчин алга. Тэдгээр хүмүүс тодорхой хэмжээгээр хөрөнгөжсөн учраас Монголдоо юм хийе, зориулъя гэдэг. Японы иргэн, монгол цустай нэгэн эрдэмтэн бүсгүй надтай уулзаад нано технологийн хамгийн нарийн шүүрийг бүтээсэн тухайгаа ярьсан. Үүнийхээ төлөө тус улсын Засгийн газраас асар их мөнгөн тэтгэлэг хүртдэг. Гэхдээ би энэ бүхнээс татгалзаж, Монгол Улсын иргэн болж улмаар энэ нээлтийг монгол хүн нээсэн юм шүү гэж хэлүүлмээр байна гэж хүртэл ярьж байсан удаатай.

-Эх орныхоо төлөө тэмцэх ёстой гэсэн бодол анх танд хэзээ төрсөн юм бэ?

-Надад анх тулааны урлагийг нагац ах минь заасан юм. 1990-ээд оны эхэнд урд хөршөөс жинсэн өмд зөөдөг байв. Нэг удаа хамт урагшаа явлаа. Эрээнд очоод хүний нутаг ямар хэцүү юм гэдгийг тэгэхэд л би анх ойлгосон юм. Тэрэгчин хятад хүртэл мөнгө дутуу өглөө гэх зэргээр луйвардах гэнэ. Ахын авсан өмд дандаа өрөөсөн гуятай байсан тул түүнийгээ солиулах гээд лангуун дээр эргээд очтол нөгөө хятад нь зайл гэж орилж хашгичаад бусад нь зодчих шахаад л. Би ч бушуухан л буцах юмсан гэж бодсон. Тэр үед нутагтаа эргэж ирэхэд их сайхан санагдаж билээ. Гэвч Улаанбаатар хот маань улам л Эрээн шиг болоод байх шиг санагдсан. Гудамжаар хятад ханз бүхий олон янзын хаягнууд ярайж, хятад залуу гудамжаар монгол бүсгүй сугадаж алхаад л. Эрх дураараа амьдрах эх орноо би бусдаас харамласан. Яаж би Монголоо Монгол чигээр нь авч үлдэх билээ гэж бодсон. Миний хувьд одоо ч БНХАУ-д зорчино гэдэг хэцүү асуудал хэвээр… Анх бидний таван залуу гудамжинд гарч тэмцсэн. Хотын захирагчийн тушаал гарчихсан байхад ханзаа болихыг шаардахад өөдөөс үнэндээ “салаавч” өгч байлаа. Бид анх ийнхүү ханз үсэгтэй тэмцсэн нь учиртай. Аливаа улсыг мөхөөе гэвэл түүхийг нь мартуул гэдэг. Түүхийг нь мартуулъя гэвэл бичиг үсгийг нь мартуул гэдэг юм.

-Та өөрийн сонголтондоо эргэлзэх үе байв уу. Таныг юу ингэж хурцалдаг вэ?

-Миний амь насанд хэд хэдэн удаа халдах гэж оролдсон. Гэрийнхээ үүдэнд гэхэд л цөөнгүй удаа отолтод орж байлаа. Миний эхнэрийг хүртэл гэгээн цагаан өдрөөр гудамжинд зодсон удаатай. Гэвч би эргэлзэж тээнэгэлзээгүй. Хэрэв эргэлзэж байсан бол эрт больчих байсан юм. Би энэ газар нутаг дээр монгол хүн болж төрсөн л юм бол эх орон, ард түмэндээ өртэй гэж боддог. Би юу хийж чадахаар байна түүнийгээ хийнэ ч гэж боддог. Тэгж ч хүмүүжсэн. Тэр тусмаа улсынхаа түүхийг унших тусам тийм сэтгэгдэл илүүтэй төрдөг. Түүх бол өөрийгөө толинд харах лугаа адил сургамж шүү дээ.

-Эх оронч үзлийг одоо үеийн залуучууд хэрхэн ойлгох ёстой юм бол. Та хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг вэ?

-Хүүхдэд суурь боловсрол олгохоосоо өмнө монгол хүн болгох ёстой. Үүнийг манай өвөг дээдэс ярихдаа “Энэ нэг амьтныг хүн болгочих юмсан” гэж ярьдаг. Тэр нь том болгохдоо гол нь биш, юмны учир начрыг мэддэг болгох ухаан юм. Өвгөдийн минь сургаал үнэхээр айхтар. Чингис хаан Их засаг хуулийг гаргачихаад “Өвгөдийн ёсыг өв болгов би, хуучны үгийг хууль болгов” гэж хэлсэн байдаг. Би гурван хүүхэдтэй. Том нь 18 нас хүрч байна. Үр хүүхдээ хүн шиг хүн болгочих юмсан гэж боддог. Монгол газар шороон дээр унасан л юм бол энэ газар шороог хамгаалах үүрэгтэй гэдгийг сайн ойлгуулдаг. Дараа нь бусад юмыг хүссэн хүсээгүй толгойд нь суулгачихаж болно.

-Мэдээж улсынхаа хилийн багана, хилийн зурвас дээр очиж үзсэн биз. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв. Таны хувьд эх орон хаанаас эхэлдэг вэ?

-Үнэхээрийн эрх чөлөө гэдгийн үнэ цэнийг хилийн багана дээр л ойлгож, мэдэрдэг юм билээ. Үүнээс цааш ганц ч алхаж болохгүй гэдгийг анх мэдрэхэд хамгийн түрүүнд аз жаргал, эх оронтой байхын эрх чөлөөг амталсан.

-“Хөх Монгол бүлгэм” одоогоор ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай бүлгэмийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Сүүлийн үед монгол гэр бүл рүү бид анхаарлаа хандуулж байна. Учир нь төр бат бөх байхын учир гэр бүл бат бөх байх ёстой. Гэр бүл амар амгалан байх тусам төр амар амгалан, бат бөх байна. Тиймээс бид гэр бүлийн асуудлыг анхаарах ёстой гэж үзсэн.

-Нууц биш бол танай бүлгэмийн гишүүдийн тоо хэд вэ?

-Манайх гишүүдийнхээ тоог дэлгэрэнгүй хэлдэггүй. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс олон бий. Хүсвэл ирж уулзаад гишүүн болж болно. Манайх хүндэт, жинхэнэ, дэмжигч гэсэн гурван янзын гишүүнчлэлтэй.

-Хилийн чинадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа хэрхэн холбогддог вэ. Эрх ашиг зөрчигдсөн хэн нэгэнд ямар байдлаар туслалцаа үзүүлэх боломжтой бол? 

-Бид өөрийн улс орондоо бол хүмүүст тусалдаг. Зарим тохиолдолд хууль, хүчний байгууллагатай хамтарч ажилладаг. Гадаадад эрх нь зөрчигдөж, хандах хүнгүй хүмүүс биднийг гэж болно. Бид тодорхой хэмжээгээр өгсөн мэдээллийг хүргэх ёстой байгууллагуудад нь хүргэх зэргээр тусална. Түүнээс илүүтэйгээр хүний нутагт бид тэгнэ ингэнэ гэж амалж чадахгүй.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Илэн далангүй хилчидтэйгээ ярилцсанд баярлалаа.

-Би өөрийнхөө хүүг Хилийн цэргийн хамгийн хязгаарын отрядод алба хаалгана гэж боддог. Учир нь хил хязгаараа манасан хүнд эх орноо хайрлах сэтгэл насан туршид нь сууж өгдөг. Ингээд хилчдийнхээ ажил үйлст нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Ярилцсан: О.Алтанцэцэг

Tags

Related Articles

Back to top button
Close