Таеквондоч П.Тэмүүжин Индонезид алтан медаль хүртжээ

Индонез Улсад болсон “18 th Asian Games Invitation Tournament” тэмцээнд  “Алдар” спорт хорооны таван тамирчин өрсөлдөж нэг алт, хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцэээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин алтан медаль хүртжээ. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медалийн эзэн болжээ.
Д.Өлзий

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*