Чихрийн шижингийн улмаас бий болсон загатнааг арилгах “хөнгөн арга”

Хэрвээ та чихрийн шижинтэй бол загатнах тэр таагүй мэдрэмжийг сайн мэдэх байх. Энэ бол цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдсэний шинж тэмдэг юм. Тэгвэл “Эрүүл мэндийн жор” танд сайхан мэдээ дуулгах гэж байна. Тэвчихийн аргагүй тэр загатнааг дарах хэд хэдэн энгийн аргууд байх ажээ. Цочирсон арьсыг хэрхэн тайвшруулах аргыг та бүхэндээ хүргэж байна.
Хамгийн түрүүнд амьдралын хэв маягаа өөрчил
Арьс хуурай байж болохгүй
Арьсаа сайтар чийгшүүлж байх ёстой. Өөрийн арьсны төрөлд тохирсон чийгшүүлэгч тос түрхээрэй. Үүнээс гадна, элдэв хурц үнэртэй биеийн тос, лосьоноос зайлсхийнэ. Яагаад гэвэл таны арьс эмзэг байгаа учраас харшилж болзошгүй. Шүршүүрт орсны дараа заавал чийгшүүлэх тос түрхэнэ. Үнэртэй савангийн оронд зөөлөн савангаар биеэ угаах нь арьс хуурайшихаас хамгаалдаг.
Усанд сэлэх аргаа өөрчил
Усанд сэлэлтийг сайн зүйл гэж үздэг ч гэлээ хэмжээ нь хэтэрвэл арьс цочроход хүргэнэ. Тиймээс долоо хоногт 2-оос ихгүй удаа усанд сэлэхийг зөвлөж байна. Мэдээж хэдэн удаа сэлэх нь таны ажил мэргэжил зэрэг өөр бусад хүчин зүйлсээс шалтгаална. Хэт халуун усанд сэлэхээс татгалзана, яагаад гэвэл арьсыг эмзэг болгодог. Тасалгааны, тэр ч бүү хэл илүү бага хэмтэй усанд орох нь илүү тохиромжтой.
Халуун уснаас татгалзах нь бас өөр шалтгаан агуулдаг: судас тэлж инсулины бодисын солилцоог хурдлуулдаг.
Зуны улиралд арьсаа арчлах
Зуны улирал “наранд гарах зугаалга, баяр хөөр” хэдий ч зөвхөн чихрийн шижинтэй өвчтөнүүд төдийгүй эрүүл хүмүүс ч нарны хэт ягаан туяанаас өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй. Тааран, шифон, цэвэр даавуун хувцас өмсөхийг зөвлөж байна. Зарим нэг материалууд, жишээ нь: торго, ноос нь арьс загатнуулж цочроох эрсдэлтэй.
Арьсны чийгшлийг дэмжихийн тулд өдөрт 8-аас багагүй стакан ус ууна. Хэрвээ та хуурай уур амьсгалтай газар амьдардаг бол 8 стакан ус ч багадахыг анхаарна уу.
Өвлийн улиралд арьсаа арчлах
Өвөл агаарын чийгшил багасдаг учраас арьсч дагаад хуурайшина, тиймээс та арьсаа заавал чийгшүүлж байх шаардлагатай.
Бага ачаалал
Стресс арьс загатнахад нөлөөлдөг гэж та сонссон уу? Тийм учраас стрессээ хянахыг хичээнэ, өөрийн сонголтоор тайвшрах аргыг ашиглаарай. Бясалгал, йог зэрэг нь тайвшрах шилдэг хувилбар болно, мөн амьсгалын дасгалыг оролдож үзэх хэрэгтэй.
Гэртээ хэрэглэх арга
Хүйтэн жин тавь
Арьсаа тайвшруулах зорилгоор хүйтэн жин тавьж болно. Ямар үр дүнтэй болохыг нь та хараад гайхах болов уу. Таныг зовоогоод байгаа хэсэг дээр хүйтэн жин тавьж загатнах мэдрэмж арилтал байлгана. Хүйтэн шүршүүрт орох бас л нэг хувилбар. Чихрийн шижинтэй хүмүүсийг хүйтэн шүршүүрт орохыг төдийлөн сайшаадаггүй нь харамсалтай.
Овьёосны зуурмаг
Тааламжтай мэдрэмж төрүүлэх нэгэн энгийн аргыг танилцуулъя. Та аяга усанд 1 аяга овьёосны гурил хольж сайтар хутгана. Өтгөн зуурмаг шиг зүйл бэлэн болох юм. Загатнаад байгаа газраа зуурмагийг 15 минут орчим тавина.
Хүнсний сод
Хүнсний содыг дангаар нь эсвэл зуурмаг байдлаар бэлдэж асуудалтай хэсэгтээ түрхэнэ. 1 стакан содыг тал стакан усаар зуурч зуурмагаа бэлдэнэ. Зуурмагийг түрхээд 15 минут байлгасны дараа угааж цэвэрлэнэ.
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*