НӨАТ-ын урамшуулал ороогүй иргэд хувийн мэдээллээ нягтлахыг анхааруулав

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал дансанд ороогүй тохиолдолд иргэд https://ebarimt.mn/ цахим хуудас дахь хувийн мэдээллээ нягтлах, залруулах шаардлагатай.
Хувийн мэдээллийг  залруулахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөлөө. Тодруулбал, Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичих, регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй, өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх, бүртгүүлсэн дансны хувьд нэр дугаар зөрөхгүй байх, хамтран эзэмшигчтэй данс биш байх, идэвхитэй данс байх, картын дугаар оруулахгүй байх, дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх, гүйлгээ буцаагдсан иргэд дансны мэдээллээ шалган засварласан тохиолдолд урамшуулал олгоно хэмээн ТЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*