Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын алба хаагчид “УЛААНБААТАР МАРАФОН – 2018“ уриалгад нэгдлээ

Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих,  эрүүл аж төрөх, хөдөлгөөнийн дутагдлаас сэргийлэх  зорилго бүхий “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2018” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежууд байгууллагуудаар 2 сарын хугацаатай аялуулах юм.  Нийслэлийн Мэдээллийн технологийн газар тус цомыг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас хүлээн авч, “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн заавар журмыг албан хаагчиддаа танилцуулж, байгууллага, хамт олноороо марафонд нэгдэх уриалгад нэгдлээ.

Шилжин явах цомыг НМТГ-ын спорт хамтлагийн ахлагч, МСТХХ-ийн дарга Б.Түмэнбаяр өнөөдөр нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*