Ажил хайж буй иргэдийн 52.5 хувь нь эмэгтэйчүүд

Статистикийн үндэсний хорооноос гаргасан  I улирлын дүн мэдээгээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 34.2 мянга болжээ. Үүний  67.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд эзэлж буй бол  32.4 хувь нь ажилтай ч өөр ажил хайж байгаа хүмүүс  юм байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Улмаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Ажилгүй иргэдийн 44.3 хувийг бүрэн дунд, 31 хувь нь дээд боловсролтой, 8.9 хувь нь техникийн болон мэргэжлийн,  2 хувь нь бага, 1.3 хувь нь магистр, доктор байгаа бол 1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*