ОХУ-ын Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын үндэсний холбоо байгуулах тухай

Мэдээллийн орон зай дахь аюул заналхийлэл өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд иргэний нийгэм нь эдгээр сорилтуудыг даван туулах хамгийн шилдэг арга барилыг эрэлхийлсэн хэвээр байгаа ба үүний дотор мэргэжлийнхний хамтын хүчин чармайлтыг янз бүрийн хэлбэрээр ашиглах хамгийн үр дүнтэй арга замыг хайсаар байна. Төрийн бус салбар нь опон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад, мөн мэдээллийн орчныг жинхэнэ аюулгүй орчин болгоход хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Эдгээр чиг хандлагын дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-д Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын үндэсний холбоо байгуулагдав.
Энэхүү Үндэсний холбооны үүсгэн байгуулагчид нь М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль, ОХУ-ын ГХЯ-ны харъяа Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль (Их сургууль), ОХУ-ын ГХЯ-ны харьяа Дипломатын академи, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын хөдөө аж ахуйн болон төрийн албаны академи, Орчин үеийн аюулгүй байдлын асуудлын хүрээлэн (“Норильскийн никель” Уул уурхай, металлургийн компанийн охин байгууллага), “Олон улсын амьдрал” сэтгүүлийн редакци зэрэг юм. Холбооны ерөнхийлөгчөөр М.В.Ломоносовын нэрэмжит МУИС-ийн дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал В.П.Шерстюк, харин Ерөнхий захирлаар нь Дэлхийн аюулгүй байдал судлалын үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч А.И.Смирнов нар сонгогджээ. Үндэсний холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид болон нэртэй шинжээчид багтав.
Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбар дахь төрийн бодлогын хэрэгжилтийг, түүнчлэн энэ чиглэлээр гаргаж буй ОХУ-ын санаачилгыг дэмжихэд Холбооны гол зорилго оршино. Үүнээс гадна Үндэсний холбоо нь дотоодын болон гадаадын иргэний нийгмийн байгууллагуудад уг салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлогын үндсэн чиг баримжаа, гол заалтуудыг тайлбарлан, тэднийг үнэн зөв мэдээллээр хангана.
Холбооны үйл ажиллагааны гол хүчин чармайлтыг уг салбар дахь судалгааны ажлын үр дүнг сайжруулахад болон уг асуудлыг сонирхож буй бүх байгууллагуудад зохистой зөвлөмж боловсруулахад чиглүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү шинэ Холбоо нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбар дахь орчин үеийн хүмүүнлэгийн, техникийн ба байгалийн шинжлэх ухааны асуудлуудаар эрдэм шинжилгээний төвүүдийн болон их сургуулиудын явуулж буй судалгааны ажлуудыг зохицуулна. Ижил төстэй гадаадын эрдэмтэн шинжээчдийн холбоодтой хоёр талт болон олон улсын янз бүрийн талбар, хурлуудын хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх нь түүнчлэн уг холбооны түлхүүр чиглэлүүдийн нэг юм. Үндэсний холбоо нь уг асуудлыг сонирхож буй Монгол Улсын аливаа байгууллагуудыг хамтын ажиллагаандаа урьж байна.
ОХУ-ын ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*