П.Очирбат: Бид аж үйлдвэржилтийн шинэ үеийг оюун ухаанаараа тэргүүлж чадна

Өдгөө даяаршиж буй дэлхий ертөнцийн улс орнууд “Аж үйлдвэржилтийн IV хувьсгал”-ын тухай үзэл баримтлалаа уралдуулж, энэ үйл явцад бэлтгэж эхэлжээ. Үүнд оройлон, оролцож, голлох үүргийг гүйцэтгэх учиртай манай улсын эрдэмтэн, судлаачид энэ сарын эхээр томоохон чуулган зохион байгуулах гэж байна. Тиймээс энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, ШУА-ийн гишүүн, академич Пунсалмаагийн Очирбаттай ярилцлаа.
-Бидний амьдарч, оршиж байгаа дэлхий нэгэнт “хавтгай” болж, аж үйлдвэржилтийн шинэ эрин үе, шинэ хувьсгалын тухай ярих болжээ. Үүнтэй холбогдуулан өмнөх түүхээ эргэж харах шаардлагатай байх. Аж үйлдвэржилтийн урьдах эрин үеийн тухай та үзэл бодлоо хуваалцана уу?
-Дэлхий нийтийн томъёолж байгаа “Аж үйлдвэржилтийн IV хувьсгал” бол үйлдвэрлэлийн шинэ үе шат болох төлөвтэй байна. Үүнд хүрэхийн тулд мэдээж үйлдвэржилтийн гурван томоохон үе шатыг дамжсан байж таарах нь. Хүн төрөлхтөн анх буй болсон цагаасаа байгалийн бэлэн бүтээгдэхүүн самар жимсийг түүж идээд ан амьтныг агнаж хоол хүнсэндээ хэрэглэж байсан юм байгаа биз дээ. Дараа нь амьтныг барьж авч, гаршуулснаар тэрэг, чаргандаа хөллөж сургаад өөрийн хөдөлмөрийг тодорхой хэмжээгээр хөнгөвчилж байжээ. Үүнийг хувьсал дэвшил гэж ойлгож болох юм. Улмаар газрын доорх баялгийг ашиглаж, уурын машин гээчийг бүтээсэн нь аж үйлдвэржилтийн анхдагч хувьсгал болжээ. Энэ нь тухайн үедээ гайхамшиг болж, хүнд үйлдвэр хөгжих суурийг тавьсан юм байж. Цаашлаад цахилгаан эрчим хүчийг гаргаж авдаг болсноор хүний хөдөлмөрийг улам илүү хөнгөвчилж, цахилгаан дамжуулга (конвейр) энэ тэрийг бүтээж, өнгөрсөн зууны 70-аад он хүртэл явсан байна. Үүнийг аж үйлдвэржилтийн II үе гэж нэрлээд байх шиг байгаа юм.
Газрынх гэдэг нь одоо бидний эрчимтэй ашиглаж байгаа нүүрс, нефть газрын хийг хэлж байна. Тэнгэрийнх гэхээрээ нар, салхи буюу сэргээгдэх эрчим хүчийг багтааж байгаа юм. Энэ нь нар мандаж, салхи гарч л байх нөхцөлд сэнсийг эргүүлж, хуримтлал бий болгоод байж байдаг дуусах, нөхөгдөхгүй байхын зовлонгүй чухал эх үүсвэр юм шүү дээ. Тийм учраас тэдгээрийг хүн удирдаж л байхаас биш интернэтийн сүлжээ, тусламжтайгаар машин машинаа жолоодох, залах ийм чанарын шинэ төвшний чиг хандлага, хөгжил рүү явж байна.
-Тэгээд л компьютер, гар утас болоод явчих уу?
-Компоютер ч нэлээд сүүлийн үеийн ололтдоо багтах байх. Тухайн үед тооцоолон бодох болон тооны машин гайхамшигт тооцогдож байсан цаг. Энэ бүхнийг бүтээх гол түүхий эд нь нүүрс, нефть байж. Эдгээрийг олборлож шатааснаар уур гаргаж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байлаа. Гурав дахь хувьсгалын гол ололт нь электроникийн салбарт томоохон дэвшил гаргахдаа нүүрс, нефтиэс гадна байгалийн хийг өргөн хүрээнд ашиглаж эхэлсэн. Товчхондоо, аж үйлдвэржилтийн өмнөх гурван хувьсгалын үед цахилгаан, эрчим хүчинд суурилсан техникийн дэвшлийг хүн удирдан жолоодож байлаа. Харин гурав дахь хувьсгалын сүүлч үед интернэт гэгч юм гаргаж ирээд хүн зон ертөнцийн аль ч өнцгөөс хоорондоо харилцаж болохуйц мэдээлэл харилцааны суурийг тавьж, улам боловсронгуй болж байна. Бидний мэдэхээр анх “Минск-32” гэхчлэн нэг өрөө тасалгаанд багтахын аргагүй шахуу тооцоолон бодох том оврын тоног төхөөрөмжийг суурилуулдаг байсан бол удалгүй ширээн дээр багтдаг болж, одоо халаасандаа хийгээд ашиглаж байна шүү дээ. Өнөөдөртөө газрын доорх баялагт суурилсан эрчим хүчийг ашигладаг нь хэвээр боловч хөгжил улам хурдасч, газар тэнгэрийн нөөцөд тулгуурладаг болж байна.
-Үүнийг та арай тодорхой тайлбарлаж болох уу. Тухайлбал, тэнгэрийн нөөц гэж юуг хэлээд байна вэ?
-Газрынх гэдэг нь одоо бидний эрчимтэй ашиглаж байгаа нүүрс, нефть, газрын хийг хэлж байна. Тэнгэрийнх гэхээрээ нарт салхины буюу сэргээгдэх эрчим хүчийг багтааж байгаа юм. Энэ нь нар мандаж, салхи гарч л байх нөхцөлд сэнсийг  эргүүлж, хуримтлал бий болгоод байж байдаг дуусах нөхөгдөхгүй байхын зовлонгүй чухал эх үүсвэр юм шүү дээ. Тийм ч учраас тэдгээрийг хүн удирдаж л байхаас биш интернэтийн сүлжээ, тусламжтайгаар машин машинаа жолоодох, залах ийм чанарын шинэ төвшний чиг хандлага, хөгжил рүү явж байна. Бид тогтвортой хөгжлийг шинэ утга агуулгаар баяжуулна гэдэг маань чухамдаа үүнийг хэлээд байгаа юм. Ухаандаа, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэж байгаа байгалийн нөөцийн  ашиглалт, хэрэглээг аль болох багасгах гэсэн санаа шүү дээ. Жишээ нь, нэг кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд 400 гр нүүрс ашиглаж байгаагаа хоёр дахин багасгахын төлөө л явах хэрэгтэй. Хөгжиж буй орнуудад үйлдвэрлэлийн дамжлагад робот машиныг өргөнөөр ашиглаж байгаа нь үүний тод жишээ юм.
-Сүүлийн үед программ хангамжид суурилсан 3D технологийг их ашигладаг болжээ. Энэ талаар та ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ?
-Үнэхээр мундаг юм байна, тэр чинь. Сүлжмэлийн үйлдвэрт ноолууран цамц хийж байна гэж бодоход материал дээр нь эсгэх, оёх тийм дамжлага нь байхгүй болоод 3D технологийн программ суулгачихсан машинаар шууд, ямар ч оёо запгаагүй гаргаад ирдэг болчихсон байна. Үр ашгийг нь тооцоод узэхээр таван цамцны материалаар дөрвийг үйлдвэрлэж байгаа юм. Тэгэхаэр ямар ч хаягдалгүй үйлдвэрлэл явагдаж байна гэсэн үг. Энэ чинь л нөгөө нано технологи, инновацын хөгжил дэвшлийг харуулж байгаа хэрэг. Үүнээс үүдээд “Аж’ үйлдвэржилтийн IV хувьсгал” гэдэг нь оюуны хувьсгал гэж ойлгоод байгаа юм.
-Удахгүй болох чуулганд та яг энэ сэдвээр илтгэл тавих юм билээ. Таны сайн мэдэх салбарт энэ хувьсгал хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ?
-Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайн олон мөргөцгөөс янз бүрийн агууламжтай хүдрийг зөөж, баяжуулах фабрикт авчирдаг. Түүнийг ачиж буй эксковатор, зөөвөрлөдөг том оврын машин зэргийг хянаж, баяжуулах процессыг интернэттэй холбосноор бүтээгдэхүүний чанар, орц, хүдрийн агууламж зэргийг тодорхойлох боломжтой болж байна. Цаашлаад уул уурхайн олборлолтод ашиглаж байгаа машин механизмыг автоматаар удирддаг болох ирээдүй бий. Үүнийг”РиоТинто”-гийн зарим томоохон үйлдвэрт нэвтрүүлээд эхэлж байна. Манай Оюутолгойд үүнийг ашиглахыг зорьж байгаа юм. Ер нь ийм системийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг салбар бүрт бага багаар туршиж байна. Бидний мэдэх дрон гэж жолоодлогыг нь газраас удирдчихдаг байгууламж манайд саяхнаас нэвтэрлээ. Үүнийг одоохондоо зураг авах, тандалт судалгаа явуулах чиглэлээр ашиглаж байна. Цаашдаа онгоцыг нисгэгчгүйгээр
хөөргөж, тээврийн салбарт нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм.
-Хэдийгээр шинжлэх ухаан ингэж хөгжиж, техник технологийн дэвшил дээд цэгтээ хүрсэн ч хүний оюун ухаан, мэдлэг боловсролын оролцоо заавал байх юм байгаа биз дээ?
 -Тэгэлгүй яахав. Энэ бүх хөгжил дэвшил, техник технологийн ололт амжилт бүхэн хүний оюун ухаанд л тулгуурлана. Сүүлийн үед хиймэл оюун ухаан (искуственный интеллегент), ухаалаг орд газар, ухаалаг цооног гэхчлэн урьд өмнө сонсогдоогүй нэр томьёо их бий болсон. Нефтийн орд газар байлаа гэж бодоход бид техник төхөөрөмжөө ашиглаж, цооногоо өрөмдөж түүгээрээ дамжуулан химийн янз бүрийн хүчтэй бодисын тусламжтайгаар найрлага энэ тэрийг нь судлаад их бодож 30 хувийг сорж авч, олборлож байгаа юм. Бусдыг нь газрын гүнд хаядаг байх жишээтэй. Гэтэл энэ ухаалаг цооногийг ашигласнаар нөөцийн 50 хувийг олборлодог болох гэнэ. Газар доорх хийн  80-90 хувийг бүрэн авдаг а болно гэх юм. Манай Зүүнбаянд байгаа нефтийн бүтээгдэхүүн нь  лааны  тос шиг порфейн ихтэй,  зунгааралдсан өтгөн учраас сорогдохдоо тааруухан  байдаг талтай. Тэгвэл ухаалаг цооногоо ашиглаж, нефтийн бүтээгдэхүүний нягтралыг кибер физикийн  арга системээр тодорхойлж,шингэрүүлэх замаар олборлолтыг нэмэгдуулэх нь л дээ. Тэгэхээр үунийг одоо ухаалаг цооног гэхээс яахав.
-Зөвхөн нэр томъёогоор зогсохгүй хөгжилтэй болон хөгжиж буй улс орнууд “Аж үйлдвэржилтийн хувьсгал”-д аль эрт бэлдээд эхэлчихсэн юм биш үу. 2010 онд Германд очихдоо Лейпциг хотын дулааны цахилгаан станцтай танилцаж байсан. Тэр том станцыг цав цагаан хувцастай,хэдхэн хүн удирдаад л сууж байдаг юм билээ?
 -Дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн шинэ эрин үеийг Герман улс манлайлж байгаа юм. Тэнд Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог аль эрт байгуулж, инновац шинжлэх ухааны ололт амжилтаа төвлөрүүлсэн байдаг. Бас Хавсарга судалгааны нийгэмлэг гэж байгууллагад шинжилгээ судалгаа, практик үйлдвэрлэлийн 66 хүрээлэнг нэгтгэж, оюуны бүтээлийн төв болгож, 2021 онд аж үйлдвэржилтийн шинэ эрин үеийн жишиг байгууллага болгож төлөвшүүлээд дэлхий нийтэд зарлах гэж байна. Энэ нь эрчим хүч, хүний эрүүл мэнд, интернэт сулжээний хөгжил, эко байгаль орчин гэсэн дөрвөн чиглэлд онцгой анхаарах юм. Англи улс аж үйлдвэржилтэд цоо шинэ алхам хийх 2050 он хүртэлх хэтийн төлөвлөгөөний дор хөтөлбөрөө боловсруулсан бол АНУ Аж үйлдвэрийн интернэтийн холбоог тусгайлан байгуулж, судалгааны хүрээлэнгүүдээ чадавхжуулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулах талаар онцгой анхаарч байна. Францад супер компьютер гэж 1990-1998 онд цэрэг стратегийн чиглэлээр ашиглаж байсан асар том сүлжээ, байгууламжаа аж үйлдвэрлэлийн салбарт ашиглаж эхэлжээ. Манай урд хөрш Хятад “Аж үйлдвэржилт-2025” гэж томоохон төсөл хөтөлбөрийг ХКН-ынхаа Их хурлаар баталсан бол оросууд 2035 он хүртэлх “Технэт” хөтөлбөрөө боловсруулж, тоон эдийн засагт шилжих бодлого руу орж байна. ОХУ уг нь 2014 онд нуүрсний салбарынхаа ойрын ирээдүйг тодорхойлж баталсан томоохон хөтөлбөрийг мөрдлөг болгож байсан улс. Гэтэл дэлхийн тэргүүлэх гүрнүүд аж үйлдвэржилтийн талаар арай илүү далайцтай зүйл хийхээр төлөвлөж эхэлмэгц төсөл хөтөлбөрөө маш хурдан эргэн харж, бодлого чиглэлдээ өөрчлөлт оруулж байна шүү дээ. Хөгжлийн хурд гэж үүнийг л хэлээд байгаа юм. Үүнтэй уялдуулаад дэлхийн улс орнууд боловсролын систем, сургалтын агуулгадаа шинэчлэл өөрчлөлт хийж, стандартаа боловсронгуй болгож
байна.
Хятад улс нүүрсний олборлолт, хэрэглээгээр дэлхийд “толгой цохьдог” боловч багасгана гэж яриад байгаа юм.Тэндхийн 25 мянган уурхайн ихэнх нь хоцрогдсон технологи, гараар олборлолт явуулдаг учраас хаах бодлого барьж байна. Энэтхэгийн нүүрсний эрэлт байнга нэмэгдэж байгаа зэргээс харахад “оюун ухааны” гэж тодотгож буй “Аж үйлдвэржилтийн IV хувьсгал”-ын үед ч нүүрсний хэрэгцээ, зах зээл байх болно.
-Манайд ийм ажил хийж байна уу. Дээд боловсролын байтугай ерөнхий суурь мэдлэгийн төвшин их л хэцүү байх шиг харагдах юм?
-Бид дэлхийтэй хөл нийлүүлье гэж бодож байгаа бол гаднаас суралцах хэрэгтэй. Тухайлбал, бид онгоц үйлдвэрлэнэ гэж гүйцэлдэхгүй зорилго тавиад хэрэггүй. Түүний оронд”Аж үйлдвэржилтийн IV хувьсгал”-ын үед бусад орны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боловсон хүчнээ л бэлтгэх нь чухал. Манай 8-10 настай багачууд, өсвөр уеийнхэн дэлхийн оюуны уралдаан тэмцээнд оролцож, хамаг бай шагналыг нь “хамаад” ирж байна. Тэгэхээр тэдэнд маань оюуны потенциал, асар их нөөц байгаа гэсэн үг. Үүнийг нь илүү сайн хөгжүүлж, оюун ухааны бүхэл бүтэн үеийг бойжуулах хэрэгтэй. 1920-иод оны үед Герман, Францад цөөн хэдэн залууг соёлжуулж сургахаар явуулж байсан шиг ирээдүйг авч явах залуу үеэ сонгон шалгаруулж 20-30-аар нь, болдог бол 200-300-гаар нь өндөр хөгжилтэй орнуудад явуулж суралцуулмаар байгаа юм. Цаашлаад тэндээ ажиллаж, хийж байгаа юмнаас нь хамжилцаад нэг программ гаргалаа гэхэд л “Монгол-Германы хамтарсан баг” гээд дэлхийн сонорт хүрч байвал болчихно. Уул уурхайн салбарын хувьд ч хүнээ бэлтгэх, энэ салбарыг цаашид улам боловсронгуй болгох гэсэн хоёр том зорилт байна. Манай зарим хүн “Уул уурхайн салбар хоцрогдсон. Нүүрс хэрэггүй, удахгүй үнс болно” гэж хэтэрхий популист юм ярьдгийг би ер ойлгодоггүй юм. Нүүрсийг ганцхан түлшний зориулалтаар нь хараад хорт утаа гаргадаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг үүднээс ингээд байдаг шиг бололтой. Гэтэл нүүрсийг химийн аргаар боловсруулж, металлыг орлох бүтээгдэхүүн ч хийж байна. Дээр нь каластрын системийг нэвтрүүлж, ухаалаг цооногийг ашиглах замаар олборлолтыг боловсронгуй болгож болно.
-Ер нь дэлхийн улс орнуудад ойрын 20-30 жил нүүрсний хэрэглээ буурахгүй гэсэн тооцоолол байдаг юм биш үү. Манай урд хөрш л гэхэд бас л хэрэглээ өндөртэй улс биз дээ?
 -Зөвхөн Ази тивд дэлхийн нүүрсний хэрэглээний 72 хувь нь ногдож байна. Хятад, Энэтхэг, Солонгос үүнд дээгүүр ордог. Хятад улс нуүрсний олборлолт, хэрэглээгээр дэлхийд “толгой цохьдог” боловч багасгана гэж яриад байгаа юм. Тэндхийн 25 мянган уурхайн ихэнх нь хоцрогдсон технологи, гараар олборлолт явуулдаг учраас хаах бодлого барьж байна. Энэтхэгийн нүүрсний эрэлт байнга нэмэгдэж байгаа зэргээс харахад “оюун ухааны” гэж тодотгож буй “Аж уйлдвэржилтийн IV хувьсгал”-ын үед ч нүүрсний хэрэгцээ, зах зээл байх болно. Харин манайх нүүрсний олборлолт явуулж байгаа физик, технологийн хатуу аргаа нэг хармаар байгаа юм. Бид одоо дэлбэлдэг, өрөмддөг, малтдаг тийм л хатуу аргаар олборлолтоо хийдэг. Үүнийг баяжуулах, уусгах зэрэг зөөлөн технологид шилжүүлэхийг хичээх нь зөв шиг байна.
Нөгөө талаар оюуны нөөц боломжоо ашиглаж, ирээдүйн мэргэжилтэн-оюунлаг ажилтнуудыг олноор бэлтгэх нь чухал гэдгийг дахин хэлье. Нэг сонин зүйл ярихад, Америкийн нэг тэрбумтан тэнд суугаа Монголын Элчин сайдын яамны ажилтныг гэртээ урьж л дээ. Тэгээд “Би тантай эд мөнгө, хөрөнгө оруулалт, уул уурхай энэ тэрийг ярилцах гэсэнгүй. Агуу их үндэстний төлөөлөл, монгол хүнийг биширч, хүндэтгэж явдгийн хувьд танд талархал илэрхийлж, зоог барих гэсэн юм” гэж хэлсэн байна. Улмаар зоог барих явцдаа Монголын тамирчид, оюун ухааны олимпиадад оролцогчид, урлагийнхны талаар нэлээд ярилцаж, хүндэтгэл үзүүлсэн гэж байгаа. Тэгэхээр одоо бид өөрсдийгөө үнэлж, чадварлаг оюунлаг хүмүүстээ төрийн нэрийн өмнөөс үүрэг даалгавар өгч, хариуцлага үүрүүлмээр байна. Дэлхийд долоон тэрбум хүн амьдардаг ч тэднийг 7000 зохион бүтээгчийн тархи толгойгоор бүтээсэн нисэх онгоцоор хаа дуртай газар нь хүргэж байдаг. Бидний үр хүүхэд яагаад тэдний нэг байж болдоггүй юм бэ- Дээр дурдаад өнгөрсөн “искуственный интеллегент” буюу хиймэл оюун ухаан гэдэг хэр оновчтой орчуулга юм, мэдэхгүй. Ямартай ч монгол хүний тархи толгой бол төрмөл оюун ухаантай юм шүү. Тиймээс “Аж үйлдвэржилтийн IV хувьсгал”-ын хөдөлгөх хүч нь машин техник, уул уурхайн аль нь ч биш, зөвхөн оюун ухаан, оюунлаг иргэн байх юм. Үүнд монгол хүн өөрийн хувь нэмрийг оруулаад зогсохгүй оройлон манлайлж оролцох учиртай. Ийм нөөц боломж, оюун ухааны потенциаль монгол хүн бүрт бий. Түүний цаадах нар, салхины эрчим хүч, газрын доорх баялаг нүүрс, нефть бүгд манайд байна.
-Шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид маань ийм сайхан дэврүүн сэтгэл, өөдрөг бодолтойгоор хуран чуулж, ярилцаж хэлэлцэх гэж байгаа юм байна. Үүнийг төр, засгийн зүгээс яаж харж, ойлгож мэдэрч байдаг юм бол?
-УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, “Эдийн засгийн гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо танилцуулсан. Түүний дотор “Аж үйлдвэржилтийн IV хувьсгал”-д бэлтгэх, каластрын сүлжээг өргөтгөх, интернэтийн сүлжээг хөгжүүлэх тухай ярьж байна билээ. Манай Ерөнхийлөгч ч тийм утга агуулгатай үг хэлсэн байгаа. Энэ нь дэлхий нийтийг хамрах энэ үйл явцын талаар төр, засгийн төвшинд зөв чиглэл бодлого, эерэг ойлголттой байгааг харуулж байгаа хэрэг. Бидний хувьд бас засаг, төрийнхөө бодлого шийдвэрт тус дэм болохоор эхний удаад 10-аад илтгэл тавьж, хэлэлцэх юм. Түүний дараа ШУА-ийн тэргүүлэгчид, Бага чуулганы хүрээнд нэлээд дорвитой ярилцахаар төлөвлөж байна.
Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*