Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхан цусаа хандивлалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 80 гаруй ажилтан албан хаагч өнөөдөр 200 гаруй хүний амь насыг аврах боломжийг бүрдүүлж өөрсдийн цусаа сайн дураараа хандивлалаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан болон бусад хөрөнгөөр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүхий л төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Тус байгууллагын хамт олон нийслэл хотын бүтээн байгуулалтын их ажлынхаа хажуугаар нийгмийн сайн сайхны төлөө анхаарал хандуулан нийгэмд туст ажил, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, жил бүр зохион байгуулагддаг “Цус хандивлах” сайн үйлсийн аянд тус хамт олон нэгдэж, жил алгасалгүй цусаа хандивлах уламжлал тогтжээ.

“Монгол Улсын төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, нөгөө талаар бусдыг үхлээс аврах нь хамгаас сайхан үйл учраас иргэн бүр донорын эгнээнд нэгдэж, цусны хэрэглээг бүрдүүлэх сайхан сэтгэлийн үйлст нэгдээсэй гэдгийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон бусад байгууллагад уриалж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*