Маргааш болох “Талын салхи-2018” олон улсын мото наадамд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоцикл унаж цуваанд оролцоно

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны амралтын өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат, ОХУ болон БНХАУ-ын мото тамирчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцохоор төлөвлөжээ.

Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой аж.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ-аас 50, БНХАУ-аас 50 мото тамирчид оролцоно. Наадам маань жилээс жилд өргөжин олон улсын чанартай болж байгаа. Цаашид Ази тивд томоохон мото наадам болон өргөжих боломжтой” гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадад оролцох юм байна.

Энэ талаар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын гишүүн Б.Болдбаатар “Талын салхи 2018″ олон улсын мото наадамд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоцикл унаж цуваанд явах болсон нь том онцлог болж байна.

Миний мэдэхээр энэ нь дэлхийд Ерөнхий сайд мотоцикл унаж буй хоёр дахь тохиолдол болж бүртгэгдэх нь.  Оросын холбооны ерөнхийлөгч Путин ерөнхий сайд байхдаа мотоцикл унаж байсан” гэв.

Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.

д/д Хугацаа Зохион байгуулагдах арга хэмжээ

 

2018 оны 06-р сарын 09-ний хөтөлбөр
1 09:00-10:30 Их жанжин Д.Сүхбаатарын талбайд цугларах
2 10:30-11:00 Нээлтийн арга хэмжээ /Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн удирдлагууд оролцоно/
3 11:00-11:30 Урлагийн тоглолт
4

 

11:30-14:00 Мото сонирхогчдын парад

/Сүхбаатарын талбайг нар зөв тойрно. Их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун тийш төв замаараа явж, “Саппоро” худалдааны төв, 3,4 дүгээр хороолол руу өгсөж, “Минж Плаза”-гийн уулзвараар уруудан Баруун 4 зам, төв замаараа явсаар Офицерүүдийн ордон, Баянзүрхийн товчоо, Тэрэлж дэх “Мондэ” амралтыг газар хүртэл явна/

5 13:00-13:20 Тэрэлж дэх “Мондэ” амралтын газрын талбайд оролцогч клубууд байрлана
6 13:20-14:00 Өдрийн хоол
7 14:00-14:20

 

“Мондэ” төвд арга хэмжээ үргэлжилнэ

/Хөтлөгч наадмын тухай товч танилцуулна. Нээлтэд нийслэлийн төлөөлөл оролцоно/

8 14:20-14:40 entertainment хөтөлбөр /Аравт хамтлаг/
9 14:40-15:00 Оролцогч клубуудын танилцуулга
10 15:00-16:00 Үзүүлбэрүүд: /Шилдэг custom, хамгийн холоос ирсэн, гадаадаас ирсэн /ОХУ, БНХАУ, Герман, Энэтхэг/, Хүндэт зочид, Fan-үүдийн тэмцээн, Drift мэндчилгээнүүд/
11 16:00-16:30 Мото уран жолоодлого
12 16:30-17:00 Хүндэд зочид, ахмад мото спорт тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ
13 17:00-17:30 Наадамд оролцсон клубуудэд батламж гардуулах
14 17:30-18:00 “Мото Мисс”, “Мистер” шалгаруулах тэмцээн
15 18:00-21.00 Еntertainment хөтөлбөр

/”Харанга” хамтлаг, Харангын Лхагва, “Жонон” хамтлаг, “Хурд” хамтлаг, “Нисванис” хамтлаг, “Булсара” хамтлаг, “Аравт” хамтлаг, “Empire” хамтлаг, “Аадар” хамтлаг, “Lord” хамтлаг, “Rec on”, “Ice Top”, “Digital”, “Click click boom”, “Rapper Gee”, “Rapper Desant”, “Rapper NMN”, дуучин “Gang”, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, бүжиг, циркийн үзүүлбэрүүд/

16 14:00-21:00 Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ
2018 оны 06-р сарын 10-ны өдрийн хөтөлбөр
17 10.00-14.00 Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ
18 14.00-15.00 Хаалтын арга хэмжээ /

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*