Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал Умард Солонгос гэрэлт ирээдүйтэйгээ золгоно

Пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал БНАСАУ гэрэлт ирээдүйтэйгээ золгоно хэмээн Японы засгийн газар үзэж байна гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Японд айлчилж байгаа Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохаммадтай хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн тухай Kyodo агентлаг мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт амжилттай болно хэмээн найдаж буйгаа Ш.Абэ илэрхийлээд, “Энэ уулзалтын үеэр БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлд ахиц дэвшил гарах байх. Байгалийн баялаг ихтэй, хөдөлмөрч ард түмэнтэй энэ улс зөв зам сонговол ирээдүй нь сайхан байх болно” гэж мэдэгдсэн байна.

БНАСАУ пуужин-цөмийн зэвсгийн нөөцөө шалгах боломжтой байдлаар эргэлт буцалтгүй устгах ёстой гэж үзэж байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохаммад нар илэрхийлжээ.

Лу.Батбаяр

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*