Соёл урлаг

Дуучин Рейн шинэ цомог гаргана

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Рейн ирэх 11-р сард шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд буй тухай даваа гарагт түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Уг цомгоо төлөвлөсөн хугацаандаа гаргавал түүний “Rain Effect” нэртэй зургаа дахь цомог 2014 онд олон нийтийн хүртээл болсноос хойш 3 жил 10 сарын дараа гарч буй анхны цомог нь болох аж. Рейний өөрийн зохиосон дуунууд уг цомогт багтах юм байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэрбээр Өмнөд Солонгосын алдарт тамирчны амьдралаас сэдэвлэсэн “Ум Бок Дун” гэдэг киноны зураг авалтаа энэ сарын сүүлээр дуусгаад цомгийн ажилдаа шамдан орох гэнэ.

Э.Хулан
 

Related Articles

Back to top button
Close