Л.Эрдэнэчулуун: Орон сууцны нэг давхрын цайны газруудыг хаана

НМХГ-ын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах саналыг гаргажээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа.
-Нийслэлд орон сууцанд байрлалтай хэчнээн цайны газар байдаг вэ. Ямар учраас хаахаар болов?
-Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр цай, хоолны газруудтай холбоотой гомдол, санал иргэдээс маш их ирсэн. Тиймээс даргын зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудыг хаах санал гаргасан.
-Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хаанаас өгч, хэрхэн хянадаг вэ?
-Уг зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог. Гэтэл иргэдийн санал, шүүмжлэлээс авхуулаад эргээд бүх хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад ирдэг.
-Цайны газруудыг хэрхэн цэгцлэх вэ. Хугацаа, шаардлага өгөх үү?
-Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Наймдугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өгөх ёстой. Зөвшөөрөл өгсөн хүмүүст ч хариуцлагын асуудал яригдана. Бид хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Дахиж сануулахгүй. Үйл ажиллагааг нь зогсооно.
О.Уранбилэг

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*