Байгаль орчин

Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэлээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт нийт 239 зам талбайн үйлчлэгч, 17 жолооч, 30 ачигч, 17 хог тээврийн машин ажиллаж, 10.152.800м.кв талбайгаас 179,8 тн хог хаягдлыг ачиж цэвэрлэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, ахлан мэргэжилтэн, мэргэжилтэн нарын нийт 38 албан хаагчид 2018.07.09-нөөс 2018.07.13-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу жижүүрлэж ажил үүргийн хуваарийн дагуу гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь цаг алдалгүй арилгуулж ажиллав. Төв цэнгэлдэх хүрээлэнд БГД, ЧД, БЗД, СБД, ХУД, ХТГ талбайн цэвэрлэгээг хариуцан ажилласан бол Хүй 7 худагт ХТГ, СХД, МНЦ хог цэвэрлэгээг хариуцан ажиллаа.

Наадмын талбайн хариуцлагатай жижүүрээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ, хөндлөнгийн хяналтын ТББ-ууд, Дүүргүүдийн ЗДТГ-ын ТНААХ, ТҮК-уудын инженер мастер нийлсэн 73 хүн, Хотын төвийн зам талбайн цэвэрлэгээ, хог ачилтад Нийслэлийн 9 дүүргийн 16 хог хаягдлын үйлчилгээний байгууллага /ТҮК/-ын 37 удирдах ажилтан, инженер хяналт тавьж ажиллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Байгууллагын нэр ЗТҮ-ийн тоо Жолоочийн тоо Ачигчийн тоо Машины тоо Талбайн хэмжээ Хогны хэмжээ /тн/
Хот тохижилтын газар 35 4 4 4 5,752,000 25
СХД-ТЦҮ ОНӨААТҮГ 50 5 10 5 4,300,000 88
Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ 30 1 4 1 22,800 9,9
ХУД-ТҮТ ОНӨААТҮГ 45 2 2 1 19,300 12
ЧД-ийн Тохижилт үйлчилгээ ХХК 30 2 4 2 25,000 12
БЗД-ийн НҮГ2 ОНӨААТҮГ 19 1 2 2 14,300 24
Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ 30 2 4 2 19,400 8,9
Нийт 239 17 30 17 10,152,800

179,8

Tags

Related Articles

Back to top button
Close