Боловсрол

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 дугаар сургуулийн “ҮДИЙН ЦАЙ” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын дугаар : 142 – ЕБС/ЦГ -2019-01

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч компани нь цайны газар, нийтийн хоолны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх.

  1. Үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх /түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадамжийг дараах баримт бичгээр нотолно/
  • Харилцагч банкны хуулга /сүүлийн 6 сар / Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх
  • Санхүүгийн тайлан /2018 оны /
  • Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт
  • Харилцагч банкнаас өр төлбөргүй гэсэн лавлагаа
  • Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх /холбогдох байгууллагаас гаргадаг ажлын байрны дүгнэлт/
  1. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, тохижилтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо
  2. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт,фото зургаар баримтжуулах
  3. Цайны газрын үйл ажиллагаа эрхлэгчийн ажиллах боловсон хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх /хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/
  4. Сурагчдын “Үдийн цай” –д өгөх хоолны цэс, технологийн карт
  5. Хоолны үнийн санал болон танилцуулга, технологийн карт /Үлгэрчилсэн цэс байдлаар/
  6. Цайны газрын түрээслэх ашиглалтын зардал ороогүй 1м.кв талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 8000 төгрөг/
  7. Материалыг битүү дугтуйлж, битүүмжлэлээ баталгаажуулан тамга тэмдэг дарсан байна.
  8. Битүүмжилсэн материалаа 2019 оны 02 дугаар срын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ирүүлнэ үү.

Жич: Дурдсан цагаас хойш ирсэн болон битүүмжлэгдээгүй материалыг хүлээж авахгүй болно.

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 9:00 цагт сонгон шалгаруултанд оролцогчдыг байлцуулан нээлтийг хийнэ.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариу мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 94014149

Tags

Related Articles

Back to top button
Close