Танин мэдэхүй

“УМ” хэмээх шидэт үг

“Ум” хэмээх үг маш гайхамшигтай ид шидтэй, үлэмж их эрчим хүчийг өөртөө агуулсан гэдгийг АНУ-ын Калифорны Их Сургуулийн хэсэг эрдэмтэд 1995 онд тусгай дохионы маш нарийн мэдрэмж бүхий багажаар хүмүүсийн хэл, яриа үгэнд энерги байдаг эсэхийг судалж маш сонин нээлтийг хийсэн юм. Өдөр тутмын ярианы хэдэн мянга, түмэн үгийг хэлэхэд уг багажны зүү огт хөдлөхгүй байсан хэдий ч эртний Грекийн томъёонуудыг хэлэхэд үл ялиг хөдөлжээ.

Гэтэл бурханы шашны судраас ганцхан “Ум” гэдэг үгийг хэлэхэд зүүний заалт 36 градус хазайсан байна. Энэ бол сансарын хөлгийг хөөргөх хүч чадалтай тэнцэх энерги гэж эрдэмтэд үзсэнийг Европын нэр хүндтэй “Asia” сэтгүүлд бичжээ. Үүний учрыг нягталбал шашин номын зүрхэн ба шидэт тарнийг олон сая хүн хэдэн зуун жил үнэн сүсэг бишрэлээр уншихад шид сууж, энерги хуримтлуулах нөхцлийг бүрдүүлсэн байж болох талтай хэмээжээ.

 

Эх сурвалж: Манба Дацан хийд

Tags

Related Articles

Back to top button
Close