Танин мэдэхүй

Сахиус зүүсний ач тус

Сахиус нь сайн цагийн мянган бурханы тамга юм. Сахиус зүүсний ач тус, эрдэм нь цаглашгүй билээ. Энэ насанд эрдэнэт хүмүүн сахиус зүүвээс нас буян урт болоод амь, бие, эрхтэн дэлгэрч, ад зэтгэрийн хорлолд үл өртөнө. Лусын аюул, луут тэнгэрийн цахилгааны аюул, газрын ад, гараг сүүдрийн болон гал түймрийн аюулд өртөхгүй ба найман чөлөөнд, гурван муу заяанд үл төрөн элдэв байгалийн гамшигт үл өртөнө.
Сахиус зүүсэн хүнийг хамаг номын сахиус сүүдэр мэт сахих, нөхцсөн бурхан даган адислах, нөхцөөгүй бурхан хагацалгүй сахих, ирээгүй цагийн бурхан угтан өршөөх ерөөлтэй.
Сахиус зүүсэн хүмүүний сүүдэр хүрсэн амьтны нүгэл хилэнц өөрөө арилах, энэ ертөнцөөс хагацагсад эрлэгийн оронд одоход сайн цагийн мянган бурхан угтан ирж, дээд оронд хүргэх. Хэрэв эндүүрлийн эрхээр эрлэгийн оронд одвоос Эрлэг Номун хаан “Энэ хүн сайн цагийн мянган бурханы тамгатай явсан байна. Үүнийг дээд сайн оронд хүргэсүгэй” хэмээн хүргүүлэх болно.

 

Эх сурвалж: Мамба дацан хийд

Tags

Related Articles

Back to top button
Close