|

УИХ-ын намрын чуулганыг сунгах уу эсвэл ээлжит бусаар хуралдах уу

УИХ-ын нэг удаагийн чуулган ажлын 50-аас доошгүй өдөр хуралдаж байхаар Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл энэ намрын чуулган сүүлийн сар гаруйн хугацаанд гацсан нь дээрх тоонд хүрэхээргүй нөхцөлийг үүсгэсэн гэж зарим гишүүн үзэж байна. Намрын ээлжит чуулганаар хууль, тогтоомжийн 23 төслийг хэлэлцэхээр баталсан. Гэтэл үүнээс ердөө тавыг нь хэлэлцэн шийдвэрлээд байгаагийн цаана шийдлээ хүлээсэн олон асуудал үлдсэн байтал намрын ээлжит чуулганыг завсарлуулах хугацаа тулчихаад байна. Тиймээс намрын чуулганыг сунгаж хуралдуулах саналыг Ерөнхийлөгчийн зүгээс гаргаад буй.
УИХ-ын Дэгийн тухай хуулиар намрын чуулганыг ирэх сарын 10-нд завсарлуулах учиртай. Энэ жилийн тухайд Сар шинийн баяр ирэх сарын 5-нд тохиох учраас Байнгын хороо, чуулган хуралдахад арав хүрэхгүй хоног үлдээд байгаа юм. Тиймээс УИХ-ын намрын чуулганыг сунгах уу эсвэл ээлжит бус чуулган зарлах уу гэдэг асуудал үүсээд байна. Энэ тухайд УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
Л.ЭНХ-АМГАЛАН: НАМРЫН ЧУУЛГАНЫГ 14 ХОНОГООР СУНГАХ ХЭРЭГТЭЙ
-УИХ-ын намрын чуулганыг сунган хуралдуулах саналыг Ерөнхийлөгч гаргасан. УИХ-ын Дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг сунгах болон ээлжит бусаар чуулах эрх УИХ-ын даргад хадгалагддаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганыг сунгах эсэхийг шийдвэрлэж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн чуулган долоон удаа хойшилсон. Гэхдээ Байнгын хороод болон ажлын хэсэг хуралдаж, УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсан. Ер нь УИХ-ын гишүүд тааллаараа хуралд суудаг, тасалдаг асуудал их гарах болсон учраас хариуцлага алдаж, ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүдийн ёс зүйг сайжруулахын тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсчээ гэж харж байгаа. Би хувьдаа намрын чуулганы хугацааг сунгах шаардлагатай гэж үзэж байна. Намрын чуулганаар хэлэлцэх ёстой гол хуулиудыг хэлэлцсэнгүй. Тухайлбал, Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч амжаагүй, хэлэлцэх эсэхийг нь ч шийдэж чадалгүй хугацаа тулчихлаа шүү дээ. Тиймээс чуулганы хугацааг 14 хоног сунгах хэрэгтэй гэж харж байгаа. Цаашдаа эдгээр хуулиа хэлэлцэж чадахгүй, ирц хүрэхгүй байдалтай байвал энэ УИХ үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болно. Тиймээс шаардлагатай гэж үзвэл УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурах бодолтой байгаа. УИХ-ын чуулганыг 50-аас доошгүй удаа хуралдуулна гэж заасан байдаг. Үүнд Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдааныг нийлүүлж тооцдог. Ингээд үзэхээр тоондоо хүрсэн байгаа юм билээ.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛАА ЭЦЭСЛЭЖ ЧАДСАНГҮЙ
-Хэдэн нөхрөөс болж намрын чуулганаар хэлэлцэх ёстой хуулийн төслүүдээ хугацаанд нь хэлэлцэж чадсангүй. Хоёр сайдын асуудлыг хэзээ оруулж ирэх эсэх нь тодорхойгүй байна. Хоёр сайдыг чөлөөлж, орных нь хүнийг томилж байж тухайн яамдын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдэнэ. Ингэхгүй болохоор “Явах хүнээр ачаа бүү үүрүүл” гэдэг шиг тэнд ажиллаж байгаа хүмүүс энэ сайд явах юм чинь гэдэг байдлаар ажилдаа хандаж байхыг үгүйсгэхгүй. Дараагийн сайд ирэхэд хэн нь үлдэж, явах гэдэг зүйлийг л яриад сууж байна. Ийм байдлыг даамжруулж хэрхэвч болохгүй. Хэрэв хоёр сайдын асуудлыг хэлэлцэж амжихгүй намрын чуулган завсарлачихвал хоёр сар орчим яамдын үйл ажиллагаа доголдолтой явна гэсэн үг. Асуудлыг нь оруулаад үгүй бол болих хэрэгтэй. Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нар ажлаа үргэлжлүүлэн хийгээд явахад боломжтой хүмүүс. Тэднийг горьдогчидтой нь харьцуулахад хавь илүү ажиллана гэж харж байна.
М.ОЮУНЧИМЭГ: ЧУУЛГАНЫГ СУНГАЖ ХУРАЛДУУЛАХЫГ ДЭМЖИНЭ
-Намрын чуулган 40 гаруй хоног хуралдаж чадаагүй. Гэхдээ манай Өргөдлийн байнгын хорооны хувьд хуваарийн дагуу ажилласан. Миний хувьд намрын чуулганыг сунгаж хуралдуулах нь зөв гэж бодож байгаа. Бидэнд хэлэлцэж шийдвэрлэх асуудал олон үлдсэн. Тухайлбал, миний ахалж байгаа ажлын хэсэг “Үдийн цай” хөтөлбөрийг  “Үдийн хоол” болгох хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байгаа. Энэ хуулийн төслийг ядахдаа эхний хэлэлцүүлгийг нь хиймээр байна. Түүнчлэн энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай бол одоо хиймээр байгаа юм. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө Сангийн сайд чуулганы хуралдаанаар оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт өрхийн эмнэлэг барих нөхцөл боломж нь бүрдэнэ. Одоогоор энэ мэтээр хүлээлтийн байдалтай олон хууль, тогтоомж байна. Түүнчлэн зээлийн хүүг бууруулах асуудал удаашралтай байна. Өнөөдөр хэрэглээний зээл ДНБ-ий 40 хүртэлх хувийг эзэлж байгаа нь маш эрсдэлтэй. Эдгээр асуудлаа намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай учир чуулганыг сунгаж хуралдуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ.
М.БИЛЭГТ: ЧУУЛГАН ТАСАЛДСАН ӨДРҮҮДЭД ОЛОН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ АМЖИХ БАЙЛАА
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хоёр сар орчмын хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг 40 гишүүн гацаасныг бид мэдэж байгаа. Ардын намын 27 гишүүн өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргыг хамгаалаад суусан зүйл байхгүй. Бид УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаардсан, ирцээ бүрдүүлэхийг ч хүлээсэн. Төрийн ажлыг гацаасныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйя гэж би чуулганы индрээс хэдэнтээ хэлсэн. Монголын ард түмэн МАН-д итгэж, УИХ-д 65 суудалтай болгосон байхад итгэлийг нь дааж чадаагүй манай намын бүлгийн гишүүдийн алдаа. Чуулган тасалдсан олон хоногийн хугацаанд шаардлагатай олон хуулийн төслийг баталж амжихаар байсан. Маш их цаг алдсан учраас намрын чуулганыг сунгаж хуралдуулахыг бүрэн дэмжинэ. Бид ард түмнийхээ дуу хоолой болж, тэднийхээ эрх ашигт нийцсэн хуулиудыг санаачлах үүрэг хүлээснээс гадна Монголын төрийг шударга, ёс зүйтэй, хариуцлага тооцдог болгоно гэх мэтээр олон зүйлийг амласан. Энэ бүхнийгээ биелүүлмээр байна.
М.Өнөржаргал

Comments are closed

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee