БНХАУ-д “Bing” хайлтын системийг хаажээ

“Microsoft” компанийн “Bing” хайлтын системийг БНХАУ-д хаажээ. Ингэснээр тус компани  дэлхийн хамгийн олон цахим сүлжээ ашигладаг хүн амтай орны зах зээлээ алдаж байгаа юм.

Өнгөрсөн лхагва гарагаас эхлэн БНХАУ-ын цахим үйлчлүүлэгчид “Bing” хайлтын системд хандах боломжгүй болжээ.

Тус цахим хуудсанд хандах эрхийг хаасан нь АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаантай холбоотой гэж ойрын эх сурвалж мэдэгдсэнийг “Financial Times” сонинд мэдээлжээ. БНХАУ-аас “Bing” хайлтын систем рүү нэвтрэх боломжгүй болсныг “Microsoft” корпораци ч мөн нотолж, үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Өмнө нь 2010 онд БНХАУ-д “Google.com” цахим хуудсыг хааж байсан билээ. Энэ нь хэрэглэгчдийн хайлтын илэрцийг хязгаарлах асуудлаар “Google” болон БНХАУ-ын Засгийн газар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотой юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*