Энэ зун 120 ширхэг хяналтын камер суурилуулна

Аймаг орон нутгийн удирдлагууд болон УИХ-дэд иргэдээс ирсэн санал, санаачилгыг дэмжих хүрээнд эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Дархан сумын 6, 7, 8, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт нийт 120 ширхэг хяналтын камер суурилуулахаар болжээ.
Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон холбогдох албаныхан Цагдаагийн газрын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, гэмт хэргийг таслан зогсоох үүднээс хийх тус камержуулалтын ажлыг улсын төсвийн 300 сая төгрөгөөр хийгдэх аж.

2010 онд манай аймагт 100 гаруй тооны хяналтын камер суурилуулж, ашиглалтад оруулж байсан юм.

Есөн жил ашигласан хяналтын зарим камер эвдэрч, гэмтсэн гэж Цагдаагийн газраас мэдээлж байлаа.
Тиймээс эвдэрсэн камеруудыг сольж, Дархан сумын 6, 7, 8, 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт камер байрлуулахаар болжээ.

Манай аймагт төдийгүй улсын хэмжээнд хяналтын камерууд баримтжуулах үүрэгтэйгээр л ажиллаж байгааг ч мөн онцолж байлаа. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, камерт илэрсэн гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоох зэрэг үйл ажиллагаанд анхаарч ажиллах шаардлага ч байгааг Цагдаагийн газрын удирдлагууд уулзалтаар хөндөж байв.

Тус ажил ирэх зунаас хэрэгжиж эхлэх ажээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*