Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.

Монгол Улсын Засгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/66 дүгээр захирамжаар “Иргэдийн оролцоотой–Хөгжлийн жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлагдсан, төлөвлөгөөг хэрэгжүүлж, явц үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу төлөвлөгөө гарган, шилэн дансанд байршуулах замаар 2019 оны I улиралд багтаан олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага тооцож, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээнд тусгаж байх, Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Сар шинийн баярыг угтаж зохион байгуулж ажиллах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*