Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас  сар шинийн баярын өмнөх бямба, ням гарагт  тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Тодруулбал, өнөөдөр тэгш, маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хориглосон авто замаар 08.00-20.00 цагт хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. Харин ирэх цагаан сарын бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ирэх өнөөдөр, маргааш “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш, үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авах юм байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*