Сар шинийн баяраар БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд амарна

Сар шинийн баяр буюу хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтууд амарна. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг авто замын боомт амралтгүй буюу 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу 08.00-17.00 цагийн хооронд ажиллана. Бусад авто замын боомтууд амарна.  Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу үйлчилнэ.

 

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ЦАГААН САРЫН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АМРАХ ХУВААРЬ

Боомтын нэр Төрөл Нийтээр амрах баярын өдрүүдэд боомтын амрах хуваарь
АГААРЫН ЗАМЫН БООМТУУД 1 Буянт-Ухаа агаарын замын Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
2 Чойбалсан агаарын замын
3 Өлгий агаарын замын
4 Ховд агаарын замын
ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД 1 Алтанбулаг авто замын 24 цагаар амралтгүй ажиллана
2 Сүхбаатар төмөр замын Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
3 Эрээнцав төмөр замын Хоёр талын ачаа тээврийн галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
4 Эрээнцав авто замын Боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу Даваа-Ням гарагуудад 08.00-17.00 цагт ажиллана
5 Цагааннуур авто замын 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд амарна
6 Боршоо авто замын 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд амарна
7 Тэс авто замын 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд амарна
8 Арцсуурь авто замын 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд амарна
9 Ханх авто замын 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд амарна
10 Ульхан авто замын 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд амарна
БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД 1 Замын-Үүд төмөр замын Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
2 Замын-Үүд авто замын 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд амрана.
3 Хавирга авто замын
4 Баянхошуу авто замын
5 Сүмбэр авто замын
6 Бичигт авто замын
7 Ханги авто замын
8 Гашуунсухайт авто замын
9 Шивээхүрэн авто замын
10 Бургастай авто замын
11 Байтаг авто замын
12 Булган авто замын
13 Даян авто замын

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*