Сар шинээр барилдах бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Билгийн тооллын 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын битүүний /2019.02.04/ 256 бөхийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэлнэ.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох сар шинийн битүүний барилдаан бол хамгийн үзүүштэй, улсын  их баяр наадмын дараа орох том барилдаан гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Бөхийн өргөөнд бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна. 1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан Битүүний барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” ордонд болно.
Дашрамд сонирхуулахад, Өнөө жил 56 дахь удаагаа болох энэ барилдаанд анх Дархан аварга Ж.Мөнхбат, заан цолтойдоо түрүүлж байжээ. Ингээд Цагаан сарын барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээ он дарааллаар нь танилцуулж байна.

1963 онд       Ж.Мөнхбат д.ав, Ч.Бээжин у.ав

1964-              Ж.Мөнхбат д.ав,  Л.Дашдаваа у.н

1965-              Л.Сосорбарам у.ар,  Д.Дамдин д.ав

1966-              Х.Баянмөнх д.ав, Ж.Мөнхбат д.ав

1967-              Х.Баянмөнх д.ав Ч.Бээжин у.ав

1968-              Ж.Мөнхбат д.ав, Х.Баянмөнх д.ав

1969-              Ч.Өвгөнхүү у.хар, Ч.Бээжин у.ав

1970-              Д.Дамдин д.ав. Х.Баянмөнх д.ав

1971-              С.Цэрэн даян.ав, Д.Дамдин д.ав

1972-              Х.Баянмөнх д.ав, У.Пүрэв у.з

1973-              Ж.Мөнхбат д.ав, Ж.Хайдав у.ар

1974-              Х.Баянмөнх д.ав, Ж.Мөнхбат д.ав

1975-              Х.Баянмөнх д.ав, Ж.Мөнхбат д.ав

1976-              Ж.Мөнхбат д.ав, Л.Сосорбарам у.ар

1977-              Х.Баянмөнх д.ав, П.Дагвасүрэн а.ар

1978-              Д.Цэрэнтогтох д.ав, Ж.Мөнхбат д.ав

1979-              Х.Баянмөнх д.ав, Д.Цэрэнтогтох д.ав

1980-              Д.Хадбаатар у.ав, Д.Долгорсүрэн у.з

1981-              Ж.Мөнхбат д.ав, Д.Цэрэнтогтох д.ав

1982-              Х.Баянмөнх д.ав, М.Мөнгөн у.ар

1983-              Д.Цэрэнтогтох д.ав Д.Амгаа у.з

1984-              Д.Хадбаатар у.ав Ё.Ишгэн у.н

1985-              Д.Хадбаатар у.ав, Д.Цэрэнтогтох д.ав

1986-              Д.Цэрэнтогтох д.ав, М.Мөнгөн у.ар

1987-              О.Балжинням Д.Цэрэнтогтох д.ав

1988-              Б.Бат-Эрдэнэ д.ав Б.Ганбаатар у.ар

1989-              Б.Бат-Эрдэнэ д.ав Х.Баянмөнх д.ав

1990-              Б.Бат-Эрдэнэ д.ав Д.Цэрэнтогтох д.ав

1991-              Б.Бат-Эрдэнэ д.ав Б.Ганбаатар у.ар

1992-              Б.Бат-Эрдэнэ д.ав О.Балжинням у.ав

1993-              Б.Бат-Эрдэнэ д.ав Х.Баянмөнх д.ав

1994-              Б.Бат-Эрдэнэ д.ав О.Балжинням у.ав

1995-              Б.Бат-Эрдэнэ д.ав О.Балжинням у.ав

1996-              Б.Бат-Эрдэнэ д.ав Д.Мөнх-Эрдэнэ у.ар

1997-              Б.Бат-Эрдэнэ д.ав Ц.Цэрэнпунцаг у.г

1998-              Б.Бат-Эрдэнэ д.ав Б.Ганбат у.ар

1999-              А.Сүхбат даян.ав, Б.Бат-Эрдэнэ д.ав

2000-              Б.Бат-Эрдэнэ д.ав, Ц.Магалжав у.хар

2001-              А.Сүхбат даян.ав, Д.Сумъяабазар у.ав

2002               Д.Сумъяабазар у.ав, И.Доржсамбуу у.г

2003-              Д.Сумъяабазар у.ав, А.Сүхбат даян.ав

2004-              Г.Өсөхбаяр даян.ав, И.Доржсамбуу у.г

2005-              Г.Өсөхбаяр даян.ав,  Д.Сумъяабазар у.ав

2006-              Б.Бат-Эрдэнэ д.ав,  Д.Сумъяабазар у.ав

2007 –             Г.Өсөхбаяр даян.ав,  Д.Сумъяабазар у.ав

2008-              И.Доржсамбуу у.г, Ду.Батбаяр у.н

2009-              Б.Ганбат у.ар, Г.Өсөхбаяр даян.ав

2010-              Ч.Санжаадамба у.з,, Г.Өсөхбаяр даян.ав

2011-              Ш.Мөнгөнбаатар а.а, Х.Мөнхбаатар а.ар

2012-              С.Мөнхбат у.ав, Х.Мөнхбаатар у.ар

2013-              Г.Эрхэмбаяр у.ав, С.Мөнхбат у.ав

2014-              Д.Рагчаа у.г , О.Хангай а.ар

2015-              Ч.Санжаадамба у.з, М.Өсөхбаяр у.з

2016-              Ц.Содномдорж у.хар Г.Эрхэмбаяр у.ав

2017-              Ч.Санжаадамба у.ав, О.Хангай а.ар

2018-              Б.Бат-Өлзий а/а,  П.Бүрэнтөгс у.ар

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*