Шар мэдээ

Д.Сумьяабазар сайд “Монголын нэгдүгээр хүн Долгорсүрэнгийн хүүхдүүдийн гарт байгаа. Бидний үе ирсэн” хэмээн агсарч явнa

Саяхан Давосын 49 дэх удаагийн форум Швейцарь улсад зохиогдож ХБНГУ-ын канцлер А.Меркель, Японы ерөнхий сайд Ш.Абэ, БНХАУ-ын төрийн зөвлөлийн дэд сайд Ван Цишань, Их Британийн үе залгамжилсан ханхүү Уильям, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонара, Израйлийн ерөнхий сайд Б.Нетаньяху, Шинэ Зеландын ерөнхий сайд Ясинда Ардерн, Италийн ерөнхий сайд Жузеппа Конте зэрэг дэлхийн нөлөө бүхий удирдагчид тал талаас хуран чуулсан билээ. Харин энэ удаагийн форумд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Францын төрийн тэргүүн Э.Макрон, Их Британийн ерөнхий сайд Тереза Мей, ОХУ-ын ерөнхийлөгч  В.Путин, БНХАУ-ын дарга Си Жин Пин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар оролцоогүйн улмаас уг чуулганы зардлын хэмжээ нэлээн буурч эгэл даруухан маягтай болсон гэж байгаа. Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалын талаар голлон ярилцсан энэ чуулганд манай улсаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумьяабазар тэргүүтэй хүмүүс оролцож тансаг зэрэглэлийн зоогийн газарт  найман франкийн үнэтэй соустай шарсан төмс, 36 еврогийн үнэтэй найман ширхэг хөвсгөр боовоор дайлуулан, найман мянган еврогийн үнэтэй зочид буудлын өрөөнд дөрөв хонож тансаглахын зэрэгцээ энд тэндхийн зочид гийчдийн үг яриаг сонссон шигээ сууж байгаад ирсэн. Харин буцах замдаа чуулга уулзалтанд амжилттай оролцсоноо тэмдэглэн ууж идэж наргиж дарвисан юм байх. Давосын чуулганаас ийм тийм ололт амжилттай ирлээ, ийм хэмжээний гэрээ хэлэлцээр хийхээр боллоо гэсэн яриа сонсогдоогүйг бодохоор манайхан тэнд очоод ямар ч ашиггүй, хий дэмий хоол хороож байгаад ирсэн нь тодорхой байгаа. Гэтэл нэг их ажил хийж гийгүүлсэн хүмүүс шиг архидан наргисан төдийгүй нэлээд халамцсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамын сайд Д.Сумьяабазар “Монголын нэгдүгээр хүн Долгорсүрэнгийн хүүхдүүдийн гарт байна. 2020 онд АН-аас  Дагвадорж,  МАН-аас миний бие, МАХН-аас Сэржбүдээ нэр дэвшиж Долгорсүрэнгийн удмынхан  Монголын улс төрд цойлно” хэмээн агсамнаж хэнхдэг цээжээ дэлдсэн нь хамт явсан хүмүүст нь таалагдаагүй аж. Долгорсүрэн зааны гурван хүү Монголын улс төрийн гурван гол намд нэг нэгээрээ элсэн томоохон байр суурь эзлээд байгаа нь маргах аргагүй үнэн. Тэр тусмаа 2020 оны УИХ-ын сонгуульд гурвуулаа гурван өөр намаас нэр дэвшээд ялаад гараад ирэх магадлал ч өндөр бий. Харин Д.Сумьяабазар наана нь бяр чадлаа багтааж чадахгүй согтуудаа ийнхүү аархсан нь аргагүй л бүдүүн тоймын бөх хүний сул тал буй за. Хамгийн сонирхолтой нь Долгорсүрэн зааны хөвгүүдийн гарт Монголын нэгдүгээр хүн буюу ерөнхийлөгч Х.Баттулга хэзээ орчихсон юм бол гэсэн асуулт гарч ирж байна. Эрүүлдээ  ОХУ-ын Хар тэнгис дэх Батумын боомтоор Таван толгойн нүүрсийг вагоноор зөөж аваачаад баруун руу гаргана гэж ярьдаг сайд маань согтуудаа сормуусаа хараад “Монголын нэгдүгээр хүн бид нарын гарт байна” хэмээн ярьсан байх л гэж бодъё доо.

Tags

Related Articles

Back to top button
Close