Газрын маргаан

Энэ онд 28.72 га газрыг өмчлүүлнэ

Энэ онд Баян-Өндөр суманд 408 иргэнд 28.72 га газрыг өрхийн хэрэгцээнд зориулан өмчлүүлнэ гэж тус сумын ЗДТГ-ын газрын даамал Ж.Уянга хэллээ. Тодруулбал, Яргуйт, Эрдэнэ, Говил, Дэнж, Их-Залуу зэрэг зургаан багт газар олгох бөгөөд зуслангийн зориулалтаар олгох 3.59 га газрыг  Арбулаг, Баянцагаан багт 50 иргэнд олгоно.

Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулийн дагуу 2003 оноос Орхон аймгийн  20 мянга гаруй иргэн эзэмшиж буй газраа өмчилж авахаар өргөдлөө өгсөнөөс 16 мянга нь 1070 га газрыг өмчилж авчээ. Үлдсэн нь үерийн далан болон зөвшөөрөлгүй газарт буусан байсан тул өмчлөх эрхийг нь олгоогүй аж. 2008 оноос хойш 1120 өрх газар хамтран эзэмших эрхээ салгасан байна.

Өнгөрсөн онд тус сум 671 иргэнд 49.94 га газар өмчлүүлсэнээс 26.74 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд нөхөн олгожээ.

Related Articles

Back to top button
Close