Танин мэдэхүй

Ким-Трамп нарын уулзалтад зориулж мөнгөн зоос гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын энэ сарын 27-28-нд Вьетнам улсын нийслэл Ханой хотод болох уулзалтад зориулж 300 ширхэг мөнгөн зоос гаргажээ.
Мөнгөн зоосны нэг талд АНУ-БНАСАУ-ын далбаа болон эв найрамдлын илэрхийлэл чидун чимсний модны мөчир, энх тайвны бэлэг тэмдэг цагаан тагтааны дүр байх бол зоосны нөгөө талд түүхэн уулзалтын он сар өдөр, бадамлянхуа цэцгийг дүрсэлжээ” гэж “Vietnam Philately” компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Түүхэн уулзалтад зориулан бүтээсэн мөнгөн зоосны нэг бүр 21 ам.долларын үнэтэй аж.
“Манай дизайнер болон гар урчууд маш шаргуу ажилласны эцэст долоо хоногийн дотор зоосны дүрс болон үндсэн загварыг гаргаж дуусгасан. Бид энэ түүхэн уулзалтыг тохиолдуулан энэ сарын 26 гэхэд зооснуудыг бэлэн болгохоор ажиллаж байна” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.
Үүний өмнө энэ сарын 23-нд хоёр дахь дээд хэмжээний түүхэн уулзалтад зориулж АНУ 1000 ширхэг мөнгөн зоос гаргасан бөгөөд нэг бүр нь 100 ам.долларын өртөгтэй аж.
Өнгөрсөн жил Трамп-Ким нарын Сингапур дахь анхны дээд хэмжээний уулзалтын тохиолдуулан Цагаан ордноос өөр мөнгөн зоос гаргахаар мэдэгдэж байсан бол Сингапур өнгөрсөн оны зуравдугаар сард болсон түүхэн уулзалтад зориулж алтан зооснууд гаргаж байжээ.
Т.Есүхэйтөмөр
Tags

Related Articles

Back to top button
Close