Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдтэй уулзалт хийв

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан мал бүхий иргэдийг хориглосон бүсээс бүрэн гаргаж дууссан. Энэ онд НИТХ-ын 21/06 дугаар тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тэлж Баянзүрх дүүргийн 11-р хороо Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран, Хан-Уул дүүргийн 12-р хороо Малчин, Өлийн ам, 5 толгой, Цоохор, Цагаан эргээс бусад нутаг дэвсгэр, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Мал бордох, Баруунтуруун, 384-ийн гармын хэсгүүдийг тус тус нэмж хамруулсан.

Дээр дурдсан газруудад нийт 232 өрхийн 5298 мал, 34 өрхийн 1029 гахай байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр айл өрхүүдэд өнгөрсөн онд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн БЗД-ийн 20-р хороо Арцатын ам, СХД-ийн 21-р хороо Ногоон толгой, Нарийны хэсгүүдэд хийгдсэн ажлууд болох Худаг, Цахилгаан, Автозамын орц гарц, Нийтийн тээвэр, Сүүний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах зэрэг ажлуудаа танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэж иргэдийн санал бодлыг сонслоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хороодод ажиллаж дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, хорооны Засаг дарга, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн газрын албаны албан хаагчид шаардлагатай мэдээ мэдээллийг өгч иргэдийн асуусан асуултад хариулж ажиллав гэж нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*