Спорт

Жеймс Хардений 30+ онооны цуврал төгсгөл боллоо

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Хьюстон Рокетс” баг талбай дээрээ “Атланта Хаукс” багийг хүлээн авч, 119:111 харьцаагаар буулган авчээ.
Энэ тоглолтод “Хьюстон Рокетс” багийн бүх од, хамгаалан тоглогч Жеймс Харден 28 оноо авснаар түүний 30+ онооны цуврал төгсгөл болсон юм. Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд “Нью-Йорк Никс”-ийн эсрэг хийсэн тоглолтод 61 оноо цуглуулсан нь түүний карьертаа авсан хамгийн өндөр оноо болсон юм. Энэ улиралд тэрбээр 32 тоглолтод дараалан 30-аас дээш оноо авсан гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Энэхүү 32 тоглолтод тэрбээр 41.1 оноог дундчилсан байна.
Харин “Атланта Хаукс” багийн эсрэг хийсэн тоглолтод “Хьюстон Рокетс”-ийн холбон тоглогч Крис Пол, хамгаалагч Эрик Гордон нар чамлахгүй амжилттай тогложээ. Уг тоглолтод Крис Пол 20 оноо авч, 8 оновчтой дамжуулалт өгсөн бол Эрик Гордон 16 оноо авчээ.
Т.Есүхэйтөмөр
Tags

Related Articles

Back to top button
Close