Нийгэм

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөгчид зочиллоо

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны төлөөлөгчид Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиглэлээр танилцаж, туршлага судаллаа. Туршлага, уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар оролцож, 2018 онд хийгдсэн хот нийтийн аж ахуйн онцлох ажлууд болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа. Ялангуяа хотын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт, хог хаягдлын менежментийн талаар онцлон судалж, Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Туршлага уулзалтын үр дүнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн ажлын албаны хамт олон нийслэл хотод хэрэгжиж буй сайн туршлагыг Дархан хотод нэвтрүүлэн, хамтран ажиллахаар боллоо гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Related Articles

Back to top button
Close