Хууль эрх зүй

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2019” өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг ирэх сарын 1-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Өдөрлөгт гавьяат хуульч С.Нарангэрэл, Ж.Амарсанаа, Г.Оюунцэцэг, ахмад хуульч Д.Тунгалаг, Т.Гариймаа, Д.Мөнхтуул, Д.Цэвээнцэрэн, З.Цэнгэнбаяр, Я.Нямжав, С.Цэдэндамба болон Хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх бол нотариатчид бүх төрлийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гэрчлэх юм.

Өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын талбайд 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Tags

Related Articles

Back to top button
Close