Дэлхийн анир

Социалист ажилчны нам ялалт байгууллаа

Испанийн Социалист ажилчны намын  тэргүүн Педро Санчес тус улсад өнгөрсөн ням гаригт  болсон бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан байна. Мөн хамтарсан эвслээр байгуулбал барууны эсвэл зүүний хүчнийг сонгох боломжтой юм. Харин барууны хүчнийг төлөөлж ирсэн Ардын нам түүхэнд нь гарч байгаагүй том ялагдал хүлээсэн байна. Ингэснээр Испанийн Социалист ажилчны нам  11 жилийн дараа Засгийн эрхэнд гарч байгаа нь энэ юм. Тус намын сонгуульд байгуулсан амжилт нь жил хүрэхгүй хугацааны өмнө  өөрийн  улс төрийн багаа бүрдүүлэх талаар хэлэлцэж байсан Педро Санчесийн гавьяа гэдэг нь эргэлзээгүй юм. Гэхдээ Засгийн газрын эрхэнд парламент дахь зүүний үзэлтэй “Нэгдэгчид, бид чадна” эвсэл, үндсэрхэг үзэлтэй васко каталан үндэсний дэмжлэгтэйгээр цөөнх болсон нь түүнд энэ ялалтыг байгуулахад тусалсан байна. Харин Испанид хоёр намын систем гэж байхгүй болсноос хойш ямар ч нам олонхийн саналаар төгс ялалт байгуулахаар өрсөлдөж байгаагүй  юм. Тодруулбал, тус улсын 350 суудалтай конгрессийн 176 суудлыг авна гэсэн үг ажээ. Тиймээс Педро Санчесийн тэргүүлдэг Социалист ажилчны намын авсан 112 суудлыг  энэ намын амжилтыг харуулсан үзүүлэлт гэж үзэж  болно. Гэвч энэ нь одоог хүртэл гэрээ байгуулахаас татгалзсан бусад намтай гэрээ байгуулахыг албадаж байгаа юм. Мөн эдийн засаг болон газар нутгийг  хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээс чөлөөлсөн байна.  Харин  Пабло Касадогийн Ардын нам өчигдөр болсон сонгуулиар түүхэндээ хүлээж байгаагүй том ялагдлыг хүлээжээ. Тодруулбал, 66 суудал авсан ч 71 суудал алдсан байна.
Х.Оюунболд
2019.4.30 № 89 (6056)
Tags

Related Articles

Back to top button
Close