Газрын маргаанОнцлох мэдээ

Мэдэгдэл

Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажлыг иргэдээс ирүүлсэн саналын үндсэн дээр судалгааг хийж, он гарсаар эхний ээлжид 45 байршилд газар чөлөөлөөд байна. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм.

Гэтэл энэ аян, үйл ажиллагааны талаарх зурагт мэдээллийг санаатайгаар өөрчилж, өөр газар чөлөөлөлтийн мэдээллийн зурагтай эвлүүлээд цахим сүлжээнд цацаж, олон нийтэд буруу ташаа мэдээллийг түгээх явдал сүүлийн хэд хоногийн турш үргэлжиллээ.

Газрын тухай хуулийн 57.4-т “…мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан байдаг.

Үүний дагуу газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний зардлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон нийслэл дэх Төрийн аудит газар зэрэг байгууллагаас тогтмол шалган хянадаг болно.

Тиймээс цахим орчинд тархаад байгаа шиг буулгалтын зардлыг хэт өндрөөр үнэлж, ямар нэгэн байдлаар өөр зүйлд зарцуулах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Tags

Related Articles

Back to top button
Close