Дэлхийн анир

Японы эзэн хаан өнөөдөр хаан ширээнээсээ бууна

Японы эзэн хаан Акихито мягмар гарагийн орой хаан ширээнээсээ бууж, гучин жил үргэлжилсэн Хэйсэйн эрин дуусгавар болно. Энэхүү түүхэн үйл явдлын дараа түүний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Нарүхито тавдугаар сарын 1-нд хаан ширээнд сууна.

Эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслол өнөө орой Эзэн хааны ордонд болох бөгөөд Ерөнхий сайд ард түмнийг төлөөлөн түүнд талархал илэрхийлэх ажээ. Үүний дараа Акихито эзэн хааны хувиар сүүлчийн удаа ард түмэндээ хандан үг хэлэх юм. Эзэн хаан амьд ахуй хугацаандаа хаан ширээнээсээ бууж буй тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй ажээ.

Нас дээр гарсны улмаас үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хашихад хүндрэлтэй болж байгаа тухай эзэн хаан Акихито гурван жилийн өмнө мэдэгдэж байжээ. Тэрбээр энэхүү шалтгааны улмаас хаан ширээнээсээ бууж байгаа хэмээн олон нийт үзэж байна.

Tags

Related Articles

Back to top button
Close