Технологи

Цагдаагийн “Тодорхойлолт”-ын хураамжийг ПОС машин ашиглан авч эхэллээ

Цагдаагийн албаны Статистик, мэдээллийн хэлтсээс иргэдэд олгодог “Тодорхойлолт” /Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай/-ын хураамж авах ажиллагааг хялбарчлах, зардлыг багасгах, иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор лавлагааны цэг дээр банкны карт уншигч машин /ПОС/-ыг суурилуулж, Төрийн үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системээр иргэдэд үйлчлэхээр нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа.

ПОС машиныг үйлчилгээндээ нэвтрүүлсэнээр иргэн өмнө нь тодорхойлолтын хураамж болох 500 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаахын тулд банк хоорондын шимтгэл гэж 500-2000 төгрөг нэмж төлөн нийт 1000-2500 төгрөг тушаах гэж, урт дараалалд зогсдог явдал арилж, одоо банк оролгүйгээр шууд лавлагааны цэгт ирж картаа уншуулаад  лавлагааны хураамж 500 төгрөг дээр банк хоорондын гүйлгээний шимтгэлд 200 төгрөгийг төлж нийт 700 төгрөгөөр тодорхойлолтоо авах боломжтой болсон байна гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Tags

Related Articles

Back to top button
Close