Технологи

“Фэйсбүүк”-ийн дизайныг шинэчилсэн тухайгаа мэдэгджээ

Марк Цукерберг өөрийн үндэслэн байгуулсан “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний дизайн болон хавсралтуудыг шинэчилсэн тухайгаа мэдэгджээ.

“Хэрэгтэй зүйлээ хайхад илүү хялбар болох боломжийг бид олгож байна. Түүнчлэн хамгийн их ашигладаг үйлдлүүдэд хүрэхэд илүү хялбар болсон” хэмээн тэрбээр Калифорнид болсон F8 бага хурал дээр мэдэгджээ.

Шинэ дизайнд цагаан өнгө давамгайлах аж. Түүнчлэн Facebook Messenger, Instagram, WhatsApp аппликейшнүүдэд шинэчлэл хийж байгаа гэнэ. Тухайлбал, “Instagram”-н зураг, бичлэг авах хэсгийн дизайн, үйлдэл өөрчлөгджээ.

Tags

Related Articles

Back to top button
Close