Хууль эрх зүй

Налайх дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан байна.

Өдөрлөгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Бүртгэлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын Хуульчдын холбоо, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцсон аж.

Өдөрлөгийн үеэр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна эрх зүй, эрүүл ахуйн боловсрол болон хүүхэд залуучуудын ихээр тоглож донтох болсон цахим тоглоомын хэрэглээний талаарх сургалт, мэдлэг сорьсон тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 400 гаруй иргэд, ерөнхий боловсролын сурагчид хамрагдав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Related Articles

Back to top button
Close